Евразийн Эдийн Засгийн түр хэлэлцээрт нэгдэхийг хүнс үйлдвэрлэгчид дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Хүнсдийн нэгдсэн холбооны төлөөлөл өнөөдөр энэ талаар байр сууриа илэрхийлж, “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр мэдээлэл өглөө. Уулзалтад Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Малзүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо.
Нийслэлийн иргэдийн өвлийн улиралд хэрэглэх махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын цагаан идээ, мах, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ.
Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.