Шинэ ургацын төмс кг нь 1500 төгрөгийн үнэтэй байна
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ жил нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд явуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд худалдаагаар дамжуулан эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог тариаланчдын гараас зах зээлийн үнээс хямдаар иргэдэд хүргэдгээрээ онцлогтой билээ. Тариаланчид одоогоор эхний ургацаа үзэсгэлэн худалдаанд дэлгээд байна. Үүнд 180 орчим тариаланч оролцуулахаар төлөвлөсөн гэнэ.
2024-08-06
Импортын барааны үнэ өссөн нь инфляц 5.7 хувьтай гарахад нөлөөлжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
2024-06-18
Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2024-05-20
Бага оврын онгоц нэг цаг түрээслэх дундаж үнэ 1650-1800 ам.доллар байна
Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 50 гаруй агаарын хөлөг буйгаас 30-аад нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын онгоц гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх аж. Ерөнхий зориулалтын буюу хуваарьт бус, захиалгат нислэгийг өдгөө манай улсад “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай” зэрэг компани тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэллээ.
2024-05-10
Мод, бутны суулгацыг 500-120 000 төгрөгөөр борлуулж байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын сүүл хүртэлх хугацаа нь мод тарих хамгийн тохиромжтой үе. Үүнийг тохиолдуулан Барилгачдын талбайд мод, бут, сөөгийн суулгац, үрслэгээний үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна. Увс, Сэлэнгэ, Төв аймагт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн байгууллагууд шинэхэн үрсэлгээгээр Барилгачдын талбайг дүүргэжээ
2024-05-07
Ноолуурын үнэ 150-185 мянган төгрөг байна
Зүүн болон төвийн аймгийн малчид ямаагаа самнах ажил ид өрнөж байна. Харин баруун бүсийнхэн энэ ажлаа эхлэхээр зэхэж байгаа гэнэ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр нэг кг ноолуурын үнэ хамгийн багадаа 150, ихдээ185 мянга гаруй төгрөгийн үнэтэй буй аж. Ноолуур авч байгаа иргэдтэй холбогдон үнийн мэдээллийг лавлахад Хэнтийд 170, Дорнодод 185, Дундговьд 155, Хөвсгөл аймагт 160 мянган төгрөгийн үнэтэй байгааг хэлсэн юм
2024-04-15
Инфляц өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлжээ
Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн зургаан (±2) хувьд “барих” бодлого баримталж буй. Тэгвэл энэ онд инфляцын түвшин Төвбанкны зорилтот дээд интервал буюу 6-8 хувь орчимд хэлбэлзсээр, 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчид хүрэх төлөвтэй гэж тус банкныхан төсөөлжээ. Дэлгэрүүлбэл, 2024 оны эцэст 8.4, ирэх жилийн төгсгөлд 7.3, түүний дараа оны сүүлчээр зургаан хувьд хүрнэ гэж тооцсон байна. Тус банкнаас өчигдөр танилцуулсан, энэ оны гуравдугаар сарын байдлаарх инфляцын тайланд ийнхүү дурдсан байв. Гэхдээ цаг агаарын хүндрэлээс улбаатай зудын нөхцөл байдал, цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг хуваарилалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцжээ.
2024-04-12
Өндөг ховордож, үнэ нь нэмэгджээ
Манай улсын хүнсний гол нэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнд өндөг багтдаг. Гэтэл томоохон зах, худалдааны төвүүдэд өндөг ховордож, эрэлт нь ихэсжээ. Мөн үнэ нь ч нэмэгдсэн байна. Үйлдвэрлэгч компаниудын нийлүүлж буй өндөг зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрснээс ийм байдал үүссэн гэнэ. Энэ талаар худалдаа эрхлэгчид “Өнгөрсөн долоо хоногоос өндөг ховордож эхэлсэн
2024-03-28
Нэг кг борц 60-70 мянган төгрөгийн үнэтэй байна
Малын махыг амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр удаан хадгалах арга нь борцлох юм. Монголчууд гол төлөв үхэр, ямаа, зарим нутагт тэмээний махыг борцолдог уламжлалтай. Хаврын урт өдрүүдэд ихэвчлэн хэрэглэдэг борцны үнэ ханш худалдааны төвүүдэд ямар байгааг тодрууллаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд захуудад нэг килограмм нь 60- 70 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Төрлөөс нь хамаараад үнэ нь бага зэргийн ялгаатай гэнэ. Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 2000-3000 төгрөгөөр нэмэгдээд буй. Харин борцных өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй аж.
2024-03-27
Японы иен сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрчээ
Япон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларсан. Тиймээс энэхүү уналтыг сааруулах бодлогоо эрчимжүүлэх шаардлага үүсээд байна.
2024-03-27
Төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр өсжээ
Төгрөгийн хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр өсжээ.
2024-03-15
Шинэ орон сууцын үнэ 11 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээ, орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 2023 оны мөн үеийнхээс долоо, жилийн эцсийнхээс 1.5, өмнөх сарынхаасаа 0.7 хувиар өссөн байна. Хүнсний бараа, ундаа, усны үнэ 10.3, хувцас, бөс барааных 6.1, гэр ахуйн тавилга, хэрэгслийнх зургаа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 14.6, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар тус тус нэмэгдсэн нь хэрэглээний үнийн индекс өмнөх жилийнхээс долоон хувиар өсөхөд гол нөлөө үзүүлжээ
2024-03-14
Тонн зэсийн ханш 8393 ам.доллар болж хямдрав
Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын аж үйлдвэрлэл таван сар дараалан багассанаас шалтгаалж эл таваарын үнэ хямдарсныг “Reuters” уламжиллаа. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар доошлон, тонн нь 8461 ам.доллартой тэнцсэн юм
2024-03-04
Унци алтны ханш 2049 ам.долларт хүрэв
Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ
2024-02-26
Орон сууцын үнэ 9.3 хувиар өсөв
Улаанбаатар хотод өнгөрсөн сард орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаасаа 1.4 хувиар өссөн байна. Эл хугацаанд шинэ орон сууцын ам метр талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болжээ. Хан-Уул дүүрэгт дээрх дүн хамгийн өндөр буюу 4.2, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.64 сая төгрөг байсан аж. Тэгвэл Сүхбаатарт ам метр нь дунджаар 4.15, Чингэлтэйд 3.67, Баянголд 3.61, Баянзүрхэд 3.41 сая байсан гэнэ
2024-02-16