Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хүнд металлыг хуримтлуулагч ургамал тарьж, хөрсний бохирдлыг бууруулна

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдыг хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах арга технологид сургах аж. Мөн сурагчдын дунд мод тарьж ургуулах уралдаан зарлах гэн
Өчигдөр 11 цаг 30 мин

Хүнд металлын бохирдол нийслэлийн нутаг дэвсгэрийн 55 хувьд илэрчээ

Нянгийн бохирдол ихээр илэрсэн цэгүүдийг дурдвал: Чингэлтэй дүүрэг дэх 70 давхрын оршуулгын газар, БГД-ийн Гандан орчим, СХД-ийн Нарангийн энгэрийн хогийн цэг, Хилчин хотхон, Ханын материал орчим, БЗД-ийн Алтан-Өлгийн оршуулгын газар, Амгалан дулааны станд, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн орчим, ХУД-ийн Төв цэвэрлэх байгууламжийн орчим юм.
Өчигдөр 10 цаг 28 мин

Говийн аймгуудын хойд хэсгээр шуурна

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах аж.
Өчигдөр 07 цаг 30 мин

“Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын үеэр нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэг “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдвийн хүрээнд үргэлжилсэн юм. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт 16.7 : Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцлээ.
Уржигдар 17 цаг 15 мин

Нүүрс төрөгчийн сайн дурын зах зээлийн төслийг эхлүүллээ

АНУ-ын Төрийн департаментын 100 000 ам.долларын буцалтгүй тусламжаар Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв (ОЛОЛТ) нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг арилгахаар ажиллаж байна.
Уржигдар 11 цаг 15 мин

Х.Болорчулуун: Газар тариалан бол бүхний үндэс

Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Газар тариаланчдын зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм.
2024-04-24

Үлэг гүрвэлийн мөрт "Шар цав" хэмээх газрыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ” ХЭМЭЭХ ГАЗРЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭХЭЭР ТАЛУУД АЖИЛЛАЖ БАЙНА
2024-04-24

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, 3 сая гаруй толгой мал хоргодлоо

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.
2024-04-24

Алтайн уулархаг нутаг, говь талаар шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 
2024-04-24

Ой, хээрийн түймэрт 435.658 га талбай өртжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн.
2024-04-23

"Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
2024-04-23

Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435 658 га талбай түймэрт өртсөн байна

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн
2024-04-23

Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй

Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ
2024-04-23

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
2024-04-23

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсөв

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв
2024-04-22

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
2024-04-21

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.
2024-04-19

Солонгос зах зээлийн тур оператор, хөтөч, орчуулагчид Тэрэлжийг цэмцийлгэхээр нэгдлээ

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол манай орны төвийн бүсийн, нийслэлтэй хамгийн ойр аялал
2024-04-19