Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэртэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, халтиргаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаалаад дотнын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой. Тухайлбал, иргэд түгжрэлд цаг алдалгүйгээр аль эмнэлэгт ямар хоол хүргүүлэхээ хэлэхэд л болох аж. Эмнэлгийн байршлаас хамаараад 35-55 мянган төгрөгийн багцуудыг үйлчлүүлэгчдэд санал болгодог юм байна. “Хоол хийхдээ эрүүл ахуйн стандарт, шаардлагыг баримталж, давс багатай бүтээгдэхүүнээр үйлчилдэг” гэж Ж.Золбоо онцоллоо.
У.Цэцэг