Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Японд газар 6.6 магнитудын хүчтэй хөдөлжээ

Япон Улсын баруун өмнөд хэсэгт газар 6.6 магнитудын хүчтэй хөдөллөө.  Тод­­руулбал, Японы гурав дахь том арал Кюүш­юүгийн өмнөд хэ­сэгт орших Мия­заки мужийн ойрол­цоо уржигдар 21.19 цагт эл газар хөдлөлт болсон байна.
2025-01-15

Дэлхийн хамгийн том арал

Хэдхэн хоногийн дараа бүрэн эрхээ хэрэг­жүүлж эхлэх, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сон­гогд­сон Дональд Трамп Гренланд арал болон Па­намын сувгийг Америкийн хя­нал­тад шилжих ёстой гэж мэдэгдээд, үүний тулд цэргийн хүч хэрэглэхийг ч үгүйсгэсэнгүй. Түү­ний хэлснээр бол АНУ-ын аюулгүй байдлын үүд­нээс тус арал Америкт хэрэгтэй, Дани улс түүнээс татгалзах ёстой гэнэ.
2025-01-13

 Роттердам хотод  цуврал дэлбэрэлт гарчээ

Нидерланд улсын  Роттердам хотод  цуврал дэлбэрэлт гарчээ. Энэ тухай NL Times цагдаагийн газраас иш татан мэдээлэв.
2025-01-13

Хятадын эрх баригчид өр зээлээ орон сууцаар төлж эхлэв

Хятадын орон нутгийн засаг захиргаа зарагдаагүй орон сууцыг ашиглан өр төлбөрөө төлж байгаа тухай “The Wall Street Journal” (WSJ) мэдээлэв.
2025-01-13

Лос-Анжелесийн түймэрт Холливудын жүжигчин амьдаараа шатжээ

Холливудын жүжигчин Рори Сайкс АНУ-ын Лос-Анжелес мужид  дэгдэж байгаа түймэрт амьдаараа шатаж нас баржээ. Энэ тухай жүжүгчний ээж цахим хуудсаараа мэдэгдэв.
2025-01-13

Хатуу нударга

Нэг хэсэг нь түүнийг гэмт хэрэгтнүүдтэй тэмцэгч гэнэ, бас фашизмд буруутгах нь ч бий. Тэрбээр Латин Америкийн хамгийн нэрд гарсан улс төрч бөгөөд сонгогчдын 80 гаруй хувийнх нь дэмжлэгийг хүлээж, Ерөн­хийлөгчийн албанд дахин сонгогдлоо.
2025-01-10

Москвад Башир Асадыг хордуулахыг завджээ

Их Британийн “The Sun” сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Москвад Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Асадыг хордуулахыг завдсан тухай мэдээлэв.
2025-01-10

Том Хэнкс, Брэдли Купер, Бен Афлек, Пэрис Хилтон. . . дэлхийн хэмжээний оддын үл хөдлөх хөрөнгүүд үнсэн нурам болжээ

Гамшигт Пасифик-Палисейдс тансаг зэрэглэлийн бүс болон Америкийн кино урлаг, шоу бизнесийн төв Холливуд хамгийн ихээр өртөөд байна.
2025-01-10

Чад улсын Ерөнхийлөгчийн ордон руу халдлага үйлджээ

Нэгдүгээр сарын 8-ны орой "Аl Arabiya" телевиз  эх сурвалжийг  иш татан мэдээлснээр, "Боко Харам" террорист бүлэглэлийн дайчид Чад улсын  Ерөнхийлөгчийн ордны гадаа халдлага үйлджээ. Тухайн үед Ерөнхийлөгч Махамат Идрис Деби  ордондоо байжээ.
2025-01-10

Биткойны ханш нэг өдрийн дотор 5 мянган ам.доллараар унаж, бусад криптовалютуудыг ч араасаа доош нь татав

1-р сарын 7-нд биткойны ханш огцом буурч, хөрөнгийн зах зээлийг дагаж АНУ-ын макро эдийн засгийн мэдээлэл гарсны дараа 5%-иас илүү унаж 100,000 доллараас доошилжээ.
2025-01-09

БНХАУ-д метапневмовирусыг халдвар хүчтэй тархаж байгаатай холбогдуулан зарим хязгаарлалтыг нэвтрүүлжээ

Хятадад нян ялнгуяа хойд бүс нутгаар  метапневмовирус буюу  HMPV  гэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин хүчтэй тархаж байна.
2025-01-09

2720 он гэхэд Японд 14-с доош насны хүүхэд ганцхан байх болно

Төрөлт асар ихээр буурч байгаа  Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд  байна гэж Тохоку их сургуулийн профессорууд тооцоолжээ. Уг тооцоо  өмнөхөөсөө 100 жилээр урагшилжээ
2025-01-08

Германд эхнэр, нөхөр хоёр  Украины дүрвэгсдийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ

ХБНГУ-д  эхнэр нөхөр хоёр дөнгөж төрсөн хүүхдийг нь  хулгайлахын тулд  Украинаас дөрвөж ирсэн  залуу бүсгүй болон түүний ээжийг хөнөөсөн хэрэг гарчээ.
2025-01-08

Истанбул хот дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор тодорчээ

Истанбул дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотуудын чансааг тэргүүлжээ.
2025-01-08

Буруутгаж болдоггүй гэмт хэрэг

Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдрийг 10 дахь удаагаа өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд тэмдэглэсэн юм. Эр, эмийн харилцаанд ашиглах, албаар хөдөлмөр хийлгэх, гуйлга гуйлгах, хүчээр гэр бүл болгох, эд, эрхтнийг нь ашиглах зэрэг зорилгоор хүнийг худалдаж байна. Ийм үйлдлээр Орос улс дэлхийд толгой цохигчдын тоонд ордог аж.
2025-01-07

АНУ-д  дэгдсэн цасан шуурганы улмаас наад зах нь дөрвөн хүн нас баржээ

“АНУ-ын төв хэсгээс Дундад Атлантын далай хүртэлх бүс нутгийг дайрсан цасан шуурганы улмаас дор хаяж дөрвөн хүн нас барав” гэж мэдээнд  дурджээ.
2025-01-07

Венесуэл улс Парагватай дипломат харилцагаа тасалжээ

Венесуэл улс парагвайтай дипломат харилцаагаа тасалсан тухай  тус улсын ГХЯ-ны тэргүүн Иван Гил өөрийн  Telegram сувгаар  мэдэгджээ.
2025-01-07

Хятад улс зөнөглөх өвчинтэй тэмцэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

БНХАУ зөнөглөх өвчинтэй  тэмцэх үндэсний төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Тус улсын эрх баригчид эл өвчнийг ахмад настан болон тэдний гэр бүлийн сайн сайхан байдалд "чухал бэрхшээл" учруулж буй "нийгмийн өргөн хүрээний асуудал"  хэмээн үзэж байна гэж Reuters мэдээлэв.
2025-01-07