Улс орнууд хиймэл оюун ухааны технологиор өрсөлдөж эхэллээ
Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан (AI)-ы салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, гадаадын томоохон компаниуд, сангууд энэ чиглэлд онцгой анхаарч эхлэв. Тухайлбал, АНУ AI судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг. “Google”, “Microsoft”, “OpenAI” зэрэг компани нь салбарын хөгжлийг тодорхойлж буй.
2025-01-11
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй аюулаас сэрэмжлэх нэн шаардлагатайг эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулсаар байна. AI-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон 2023 онд “Google” компани дахь албан тушаалаа орхисныхоо дараа “Хиймэл оюун хүн төрөлхтнөөс ч илүү ухаалаг болж, биднийг удирдах магадлалтай. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санаа зовж, шийдэл олох хэрэгтэй” гэсэн байдаг.
2024-12-16
Тэд дэвшил, хоцрогдлын шалтгааныг тодорхойлж өгөв
Тэдний ажил улс орон тус бүрт олон нийтийн институт чухал болохыг ойлгоход бидэнд тусалж байна. Хууль сул, олон нийтийн институт нь хүн амаа мөлждөг орнуудад эдийн засгийн өсөлт юм уу, сайжрах тийш чиглэсэн өөрчлөлтийг өдөөж сэргээхгүй байгаа. Үүнийг ойлгоход шагналтнуудын судалгаа бидэнд тусалсан.
2024-10-22
Япончууд санамсаргүйгээр хурдлахаас сэргийлэх төхөөрөмж нэвтрүүлнэ
Технологийн үйл ажиллагаа нь идэвхжсэн үед автомашины дэлгэц дээр “Хурдасгагчнаас хөлөө буулга” гэх мэт анхааруулга харагдах юм байна. Мөн хэт хурдлахаас сэргийлэх төхөөрөмжийг автомат кроптой бүхий л тээврийн хэрэгсэлд ашиглахыг шаардана гэж Японы Зам, тээврийн яамнаас мэдээлжээ. Ингэснээр жолоочийг тоормос болон хурдасгуурыг андуурч гишгэн эрсдэлд өртөхөөс хамгаална гэж үзжээ.
2024-07-09
“Google translate” орчуулгын үйлчилгээнд 110 хэл шинээр нэмэгджээ
“Google” компани өнгөрсөн пүрэв гарагт “Google translate” орчуулгын үйлчилгээндээ 110 хэл шинээр нэмжээ. Үүнд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан гэнэ. Тухайлбал, Абхаз, Авар, Башкир, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут зэрэг хэл нэмэгджээ.
Тэд энэ удаагийн шинэчлэлээ хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн хэлний хамгийн том өргөтгөл гэж тодорхойлж байна.
2024-07-01
Хятадын зэвсэгт хүчний анхны Төвөд эмэгтэй нисгэгч Келсан
23 настай Келсан Педрон сөнөөгч онгоцоор бие даан нислэг үйлдсэн анхны Төвөд эмэгтэй боллоо. Хятадын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Төвөдийн нисгэгчид 1970-аад оны дунд үеэс орж ирсэн ч тэд эрэгтэй хүмүүс байжээ. Харин Келсан Педрон үндсэн болон ахисан түвшний тийрэлтэт хөлгийн сургагч багш нарын удирдлага дор бэлтгэгдсэн цэргийн тусгай сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч болсныг Хятадын төв хэвлэлүүд мэдээллээ.
2024-04-23
Facebook-ийн цэнхэр тэмдгийг яаж авах вэ
Дэлхийн 8.1 тэрбум хүн амын 3 тэрбум нь Facebook хэрэглэж байна. Тус том зах зээлд танигдаж, бизнесээ өргөжүүлэхэд хоёр төрлийн баталгаажуулалтыг ашигладаг аж. Мөн олонд танигдсан пэйж хуудас болон профайлын админуудыг хоёр төрлийн давхар хамгаалалт ашиглахыг Facebook-ээс зөвлөдөг юм. Энэ нь тухайн профайл, пэйж хуудсыг бусдад алдах эрсдэлээс хамгаална.
2024-03-21
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд Кигалид чуулна
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын бүлгийн Товчооны гишүүн Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Байнгын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт гуравдугаар сарын 15-нд бараалхав.
2024-03-20
БНХАУ түлшний чанарыг сайжруулах замаар агаарын бохирдлыг шийджээ
БНХАУ-аас яг юу авах гээд байна, ямар ашиг сонирхол үүний ард нуугдана вэ хэмээн хүн бүр хардаж буй. Түүхий нүүрсээ урд хөршид хямдхан зараад, буцаагаад боловсруулсан бүтээгдэхүүнийг нь өндөр үнэтэй авах гэлээ, уг мөнгөөр орон сууцын хороолол барьсан нь зөв гэх мэтээр шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Шүүмжлэх ч, хардах ч эрх бидэнд бий. Тиймээс яг яагаад ийшээ “зүтгээд” байгаагийнх нь шалтгааныг сэтгүүлчид эрэлхийлсэн юм.
2023-09-11
Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ
Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, “Хур” болон “Дан” системийг шинэчлэн, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглалтад оруулсан юм. Эл системийн хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт төрийн 1000 гаруй үйлчилгээг нэгтгэн, НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны үр дүнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллээс 750 мянга гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn-д нээлттэй болоод байна.
2023-09-08
Хөвсгөл нуурт далайн шилэн кабель суурилуулав
Түүнчлэн уг ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулснаараа онцлогтой аж. ОБЕГ, “Монголын цахилгаан холбоо”, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон Японы KDDI сан, OCC компанийнхантай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Шилэн кабель суурилуулах санхүүжилтийг ЦХХХЯ- -наас Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийн хүрээнд шийдвэрлэжээ. Төслийн ерөнхий санхүүжүүлэгч нь Япон Улсын KDDI сан юм байна.
2023-09-08