Орон нутагт биеийн тамир, спортын олон жил царцаасан барилга, байгууламж цөөнгүй. Тэгвэл энэ онд биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулснаар барилгүй удаашруулсан бүтээн байгуулалтуудыг гүйцээж, ашиглалтад оруулсан. Тухайлбал, Дархан-Уул аймагт 2200, Налайх дүүрэгт 700, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд мөн 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар иргэд идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжих таатай орчин бүрджээ. Үүнээс гадна Төв аймгийн Жаргалант сумд спорт заалны барилгыг Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулаад байна. Ирэх жил Хөвсгөл аймгийн Мөрөн сумд 700, Архангайн Эрдэнэбулганд 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор, Дорнодын Хэрлэнд 1000 хүний суудалтай усан бассейн бүхний спорт цогцолбор, Багахангай дүүрэг, Говь-Алтайн Бигэрт 150 хүний суудалтай спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөв.