Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэв
УИХ-ын ээлжит чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы ирц 80.2 хувьтай, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй зарим сайд, холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн, тэдний тодорхойлсон төсөл, төлөвлөгөөг хэлэлцэж буй тул гишүүдийн асуултад хариулах албаны хүмүүс УИХ-ын чуулганд хүндэтгэлгүй хандах явдал давтагдвал энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга анхааруулав.
2024-10-04
Ес дэх парламентын намрын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
2024-10-02
Ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгалаа
Ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгалаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргаад байсан. Тэгвэл...
2024-08-26
Төсөв дээр “хагарвал” Засаг дээр ч “хагарна”
Санаачлаад, шургуулаад, хулгайлаад байгаа заалт чинь “Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас хүргүүлээд байхад байнгын хорооны санал хураалтаар дэмжихгүй “унагаачхаад” тэр чигээр нь УИХ руу “аваад явчихдаг”, шөнөжин хэлэлцэж батална гээд улайраад сууж байдаг УИХ хэзээ хууль мөрдөж эхлэх вэ. Хууль тогтоомжийн тухай хуулиа тоодоггүй хууль тогтоогчидтой хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?
2024-08-26
Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгох үүрэг өгөв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна
2024-08-14
“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд аудит хийнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас аудит хийлгэж, шалгуулах юм байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өчигдөр салбарын сайдыг хүлээн авч уулзсан аж
2024-08-14
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт нээнэ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.
Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ
2024-08-12
Сүүлийн 10 жилд дансаа битүүмжлүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг “нэхжээ”
Компаниудын дансыг битүүмжилж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт хандаж асуулга тавьжээ. Ингэхдээ аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэх үйл явц, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл авахыг хүссэн байна
2024-08-09
Хүний эрхийн сонсгол хийх хүсэлтээ уламжлав
УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ. Тус бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдлууд, хууль, хүчний байгууллагынхан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгаа үйлдлүүдийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Эл сонсголыг явуулах нь зүйтэй хэмээн дэмжиж АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
2024-08-06