Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Уул уурхай, аялал жуулчлалтай хосолсон говийн тэнгэр доорх нэгэн өдрийн аялал

Эх орны өмнөд хилийн хамгийн том аймаг Өмнөговь улсын хөгжилд түлхэц өгөх томоохон мега төслүүд хэрэгжиж буй гэдгээрээ ч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээгээрээ ч улсдаа нэлээд дээгүүр “давхидаг” билээ. Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт гээд газрын хэвлий дэх үүцээрээ аймагтаа төдийгүй, улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг ашигт малтмалын орд Өмнийн говийн сумуудад бий.
2024-10-14

Монголын геологийн судалгааны өөрчлөлтүүдийг хэлэлцэх нь

Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулна. Уг хурлаар геологийн судалгаанд орж буй өөрчлөлт, өнөөгийн байдлын талаар хэлэлцэх аж.
2024-10-07

Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ

Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцох гэнэ. Чуулганд оролцогчид уул уурхайн салбарт тулгамдаад буй асуудал, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн өгөөж, бусад улс оронтой хэрхэн хамтран ажиллах, салбаруудын уялдааг хангах талаар хэлэлцэж байна. 2022 оноос жил бүр зохион байгуулж буй эл чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон санхүүжилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2024-10-03

 Хууль, шүүхийнхэнд хүчрэгддэггүй “Петрочайна дачин Тамсаг”-ийг хэрхэх вэ

 Хууль, шүүхийнхэнд хүчрэгддэггүй “Петрочайна дачин Тамсаг”-ийг хэрхэх вэ
2024-09-27

“Тавантолгой төмөр зам” ХХК 2.6 сая тонн ачаа тээвэрлэв

“Тавантолгой төмөр зам” ХХК 2.6 сая тонн ачаа тээвэрлэв
2024-09-06

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2024-09-05

Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээлтээ хийлээ

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн нээлтэд оролцлоо ​​​​​​
2024-08-08

“Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сард зохион байгуулах нь

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ
2024-08-08

АҮЭБ-ын сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаа аж. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
2024-07-31

Газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх баримт бичиг байгуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В Васильевийг хүлээн авч уулзлаа.
2024-07-28

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газраас ашиг, орлогын өндөр хүлээлттэй байгаа гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. 
2024-07-26

Биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болсноо зарлав

Монполимет группийн Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг 2024 оны зургадугаар сарын 05-нд төрийн хүчээр зогсоогоод өдгөө 48 хонож байна. Үүнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болсноо зарлалаа.
2024-07-23

Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл, хөтөлбөрийн нэг болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өчигдөр ашиглалтад оруулав. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрс баяжуулах уг үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой юм байна. 
2024-06-21

Монголын нүүрсний үнэ тодорхойгүй болж байгааг “SXCoal” онцлов

Эрэлт өндөртэй байсан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх монголын нүүрсний үнэ, тээвэрлэлтийн хэмжээ цаашид тодорхойгүй болж байгааг “SXCoal” тэмдэглэлээ.
2024-06-21

Дэлхийн алтны зөвлөлийн зарчимд нэгдлээ

Монголбанк нь Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурав.
2024-06-19

Нүүрсний үнэ 23 хувиар буурчээ

УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа.
2024-06-18

“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая тонн ачаа тээвэрлэжээ

”Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр энэ сарын 11-ний байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.
2024-06-13

МХБ-ээр анх удаа хайлуур жонш арилжлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу арилжаа зохион байгуулдаг.
2024-06-13