Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.5 их наяд төгрөгт хүрэв
"Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаав. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсон.
2024-07-11
Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтарна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан долдугаар сарын 8-ны өдөр Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
2024-07-09
Дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгийн захтай холбох вебинар зохион байгууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа.
2024-06-27
“Улаанбаатар бонд”-ын 1-3 жилийн хугацаатай өрийн хэрэгслийг арилжаалж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100 000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 000 000 000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов.
2024-06-26
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцан боловсруулахаар тусгасан.
2024-05-29
Үнэт цаасны арилжаа 94.5 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд орсон талаар мэдээлэв. Ингэснээр дээрх арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар, үнэт цаасны тоо ширхэг 21.9 хувиар өслөө.
2024-05-21
МХБ-ийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өсжээ
2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-05-11
“Эм Жи Эл акуа” компанийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэжээ
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Эм Жи Эл акуа” компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн II ангилалд бүртгэжээ. Тус компанийнхан нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327 555 616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна
2024-05-03