Монголын усан спорт сонирхогчдын холбооны тамирчин, ОУХМ Э.Эрхэс АНУ-д болсон залуучуудын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтээр 48 секунд 88 доль, 200 метрийнхэд нэг минут 47 секунд 57 доль, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд нэг минут 50 секунд 23 долийн амжилт үзүүлснээр дараагийн шатны тэмцээнд хүч үзэхээр болсон. Тухайлбал, Япон Улсад болох “Toyota U.S. open” тэмцээнд өрсөлдөх болзол хангажээ. Ташрамд дуулгахад, Монголын шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч Х.Батболд, дасгалжуулагч Ц.Баяраа, Э.Дэмүүл нарын удирдлагад Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-д оролцож, 194 орны 1000 гаруй тамирчинтай ур чадвараа сорив. Манайхан энэ удаа 50, 100, 200 метрийн зайд өрсөлдөж, медаль хүртээгүй ч амжилтаа шинэчлэн тогтоосон байна.