“Хараа” уран зургийг дахин бүтээжээ
“Хараа”-г 1991 онд зурсан бөгөөд төсөөлөл, зүүдний ертөнцийг харуулсан мэт боловч угтаа амьдралын мөн чанар, хүмүүний орчлонгийн учрал хагацал, өрнөл тэмцлийг өгүүлэх гүн гүнзгий утга санааг илэрхийлсэн аж. “Хараа” бол сэтгэхүйн буюу философийн агуулгатай бүтээл.
2024-12-23
Орчин үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэлээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Контемпорари арт Монголиа” үзэсгэлэнг В контемпорари арт галерейд нээгээд байна.
2024-12-18
Шилдэг 100 судалбар зургийг “Алтан намар” үзэсгэлэнгээр толилуулж байна
Долоо дахь удаагийн “Алтан намар-2024” судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 15 хүртэл “В контемпорари” арт галерейгаас сонирхох боломжтой. Уг үзэсгэлэнд ахмад болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хамтарсан, мэргэжлийн 89 уран бүтээлчийн 162 бүтээлээс шилдэг 100-г нь олон нийтэд толилуулж буй.
2024-10-07
“Талархал” анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв
Өдөр бүр юунд ч юм хөөгдөж, яарч, байхгүйдээ шаналж, байгаад нь атаархах хөөрхий бидний амьдрал. Язгуураасаа холдох тусам өөрсдийгөө хайн тийчлэх мэт хурдтай, бас тэмцэлтэй өдрүүдийн дунд гоё сайхан зүйлсийг таашаах ч завгүй өнгөрөөд байх шиг...
2024-09-26
Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ
Монгол, Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг маргаашаас энэ сарын 21 дуустал “Монгол арт” галерейн үзэгчдийн танхимд дэлгэх нь.
Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн уран бүтээлчид оролцохоороо онцлогтой.
2024-08-14
“Постер триенналь” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ
БНСУ-ын Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Постер триенналь” 12 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголд болох гэж байна. Үүний хүрээнд олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, дизайны форум, оюутан залууст сургалт зохион байгуулах юм.
2024-08-12
Уран бүтээлчид “Эх дэлхийгээ анагаахуй”-н төлөө нэгдэв
Монгол, Германы уран бүтээлчид хамтран ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” урлагийн музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг дэлгээд байна. Уг үзэсгэлэнг “Күнстхаллэ Дюссельдорф” музейн захирал Грегор Янзен, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа нар санаачлан, Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.
2024-08-06
“Хүн цэцэгс-1” үзэсгэлэн нээлээ
Зураач Л.Энхтайван 60 насныхаа ойд зориулан “Хүн цэцэгс-1” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд нээлээ. Тус үзэсгэлэнг энэ сарын 10 хүртэл олны хүртээл болгоно.
2024-08-06
Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих залуусыг дэмжинэ
Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих хүсэлтэй залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Next generation Mongolia-2024” хөтөлбөрийг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийг Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбооны Монгол дахь үндэсний төвөөс хэрэгжүүлдэг аж. Хөтөлбөрт оролцогчдыг уран бүтээлийн судалгаа хийж, төсөл бичих чадварт сургах нь
2024-07-31
У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд оролцохоор шалгарлаа
Залуу уран бүтээлч У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан байна. Уг наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 27-28-нд зохион байгуулах юм. Британийн төдийгүй олон улсын ханын зураачид эл наадамд оролцож, нийтийн гудамж, талбайд бүтээлээ туурвидаг. Энэ жил уг наадамд 100 гаруй уран бүтээлч оролцохоор шалгарчээ.
2024-07-22
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ
Монголын урчуудын эвлэл болон БНСУ-ын Зураачдын холбооны соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох нь. Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг постер дизайны триналлегийн үзэсгэлэнг наймдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
2024-06-24
Тулааны урлагийг таниулах гэрэл зургийн уралдаан зарлажээ
ЮНЕСКО-гийн Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвөөс “Тулааны урлаг-2024” олон улсын гэрэл зургийн уралдаан зарлажээ. Энэ нь тулааны урлагийн үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм байна. Сэдэв нь “Дэлхийг нэгтгэх тулааны урлаг” аж. Оролцогчид гэрэл зургаараа дамжуулан тулааны урлагийн үнэт зүйл болох тэсвэр хатуужил, шударга, хүртээмжтэй байдал зэргийг илэрхийлэх ёстой гэнэ. Уг уралдаанд нас, хүйс, үндэстэн харгалзахгүйгээр оролцох боломжтой тул уран бүтээлчид, гэрэл зураг сонирхогчид идэвхтэй оролцохыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос уриалсан байна. Өдгөө оролцогчдын бүтээлийг хүлээн авч буй бөгөөд шилдгүүдийг ирэх наймдугаар сарын 30-нд шалгаруулах нь. Шилдэг бүтээлийн шагнал нь таван сая вон аж.
2024-06-12
“Торгон хэмнэл” үзэсгэлэнг нээв
Зураач, дизайнер Б.Дэлгэрцэцэг бие даасан “Торгон хэмнэл” үзэсгэлэнгээ “Норфей” арт галерейд нээгээд байна. Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд халуун, хүйтэн батикийн аргаар хийсэн, 100 хувь хүр хорхойн дан нэхээстэй торго, цэвэр нимгэн даавуу, зориулалтын будаг, контур ашигласан бүтээлүүдийг дэлгэжээ. ШУТИС-ийн багш, дэд профессор, доктор тэрбээр үзэсгэлэнгийнхээ нэрийн талаар “Хүн төрөлхтөн торго, даавуу гэх мэт зөөлөн материалтай учраад олон зууныг үдэж, угтсан түүхтэй.
2024-05-29