Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийтийн ахуйн үйлчилгээний төв барьж буй гэнэ. Барилгын ажлын явц нь одоогоор 90 гаруй хувьтай юм байна. “Петровис” компанийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийнхан дэмжлэг үзүүлж буй гэнэ. Нийтийн ахуйн үйлчилгээний төв нь халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх зориулалттай байх нь. Түүнчлэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөөтэй аж. Мөн гаднах орчинд нь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, иргэд амрах бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгосноороо онцлогтой аж.
Ч.Зул