Олон улсын аялал жуулчлал сэргэж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар цар тахлын өмнөх түвшин буюу 2019 оны үзүүлэлтэд хамгийн ойр хүрснийг Дэлхийн аялал жуучлалын байгууллага (WTO)-аас мэдээллээ. Тодруулбал, дэлхий дахинд жуулчилсан хүмүүсийн тоо тухайн үед 1.1 тэрбум давсан нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийн 98 хувьтай дүйж буй гэнэ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард энэ харьцаа 89, 2022 онд 67, өмнөх жилд нь 31 хувьтай байж. Харин одоо сүүлийн таван жилийн дээд үзүүлэлтдээ хүрээд байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судлаач, шинжээчдийн албан бус тооцооллоор олон улсын аялал жуулчлалын үзүүлэлт өдгөө цар тахлын өмнөх түвшнийг хэдийн давсан бөгөөд оны сүүлч гэхэд хүлээлтээс давсан статистик гарч болзошгүй гэнэ.
Ж.Сувд