Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор амралтын газар, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай чиглэл нээхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-аас тусгай маршрутын талаарх санал асуулга авч эхэллээ. Уг асуулгад “Улаанбаатар мэдээ” цахим хуудсаар дамжуулан оролцох боломжтой.
Санал асуулгад Офицеруудын ордноос Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар байрлах “Жигүүр” гэр бүлийн амралт, Сүхбаатарын талбайгаас “Sky resort” цанын бааз зэрэг чиглэлийг багтаажээ. Мөн автобус явах цагийн давтамж, үйлчилгээний төлбөр хэдэн төгрөг байвал тохиромжтой талаарх асуулт бэлтгэсэн аж.
А.Дөлгөөн