Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинжлэх ухаан

500 жилийн тэртээ алдарт Коперникийн хэрэглэж байсан луужин Польшоос олджээ

 Польшийн хойд хэсэгт орших  Фромборк хотын нэгэн  цайзаас тэртээх 500 жилийн өмнө одон орон судлаач Николай Коперникийн  хэрэглэж байсан луужин олджээ. Энэхүү олдворыг Treasure Mission сонирхогч археологичдын бүлэг илрүүлсэн тухай  The Daily Mail мэдээлэв.
2024-08-09

Шилдэг эмэгтэй эрдэмтнийг шалгаруулах нь

Шилдэг эмэгтэй эрдэмтдэд олгодог “OWSD-Elsevier foundation award” шагналын эзнийг Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага (OWSD)-аас шалгаруулдаг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эмэгтэй эрдэмтдийн ололт амжилтыг сайшаан урамшуулах зорилгоор 2012 оноос уг шагналыг олгож эхэлжээ. Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Сахар орчим болон Африк гэсэн таван бүсээс тус бүр шилдэг нэг эрдэмтнийг шалгаруулдаг аж
2024-07-31

Альберт Эйнштейний захидлын дуудлага худалдаа 4 сая ам.доллараас эхэлнэ

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулж, 4 сая гаруй ам.доллароос үнэ хаялцуулахаар болжээ. 1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнө Альберт Эйнштейн өөрийн  судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичиж байв.
2024-06-27

Материал судлал, нанотехнологийн талаар ирэх сард хэлэлцэх нь

Түүнчлэн үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. Хурлын үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэд залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой аж. Мөн тус хуралд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Константин Новоселов оролцохоор болжээ. Тэрбээр 2004 онд “Графен” буюу нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомоос тогтсон, хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авч байсан юм.
2024-06-24

Химич О.Алтантуяа олон улсын төслийн уралдаанаас 25 мянган еврогийн грант хүртэв

Шинжлэх ухааны өгүүлэл, бүтээл дагнан хэвлэдэг дэлхийн томоохон компани “Elsevier” болон түүний нэрэмжит сангаас зарласан “Уур амьсгалын өөрчлөлтийн хими” сэдэвт төслийн уралдаанд манай улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Алтантуяа амжилттай оролцож, 25 мянган еврогийн дэмжлэг авах эрхээр шагнуулжээ. 
2024-05-21

Сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол, Япон Улсын эрдэмтэн судлаач нар “Mars-V” төслийн хүрээнд энэ сарын 22-нд сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө. Туршилтын бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжөөр зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэргийн нөхцөл байдлыг тодорхойлно
2024-03-25

Монгол хүн дэлхийг 124 удаа тойрох аялалдаа гарсан өдөр

1981 оны гуравдугаар сарын 22-ны 14 цаг 58 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
2024-03-22

“Нобельд хүрэх зам”-ыг залуу судлаачдад заана

Шинжлэх ухаан, технологийн сангаас шинжлэх ухааны салбарын судлаач, мэргэжилтнүүд, эдийн засагчдад зориулж “Нобельд хүрэх зам” онлайн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах аж. ХБНГУ-д болдог, Нобелийн шагналтнуудын Линдаугийн уулзалтын эдийн засгийн салбарын VII олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцсон, МУИС-ийн ахлах багш, доктор Л.Гүнбилэг уг арга хэмжээний гол зочин байх нь. Харин хурлын модератороор Линдаугийн Нобелийн шагналтнуудын 65 дугаар нэгдсэн уулзалтад эх орноо төлөөлөн оролцсон докторант Б.Отгонсувд ажиллах гэнэ.
2024-02-27

Менделеевийн нэрэмжит шагналын шалгаруулалтыг зарлав

Менделеевийн нэрэмжит шинжлэх ухааны олон улсын шагналын энэ оны шалгаруулалтыг ЮНЕСКО-гоос зарлажээ. Суурь шинжлэх ухааны боловсрол, судалгаа болон олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийг урамшуулах зорилгоор 2021 оноос эл шагналыг олгож эхэлсэн. Уг шагналыг жил бүр хоёр эрдэмтэнд олгож буй юм байна
2024-02-16

2024 оныг тодорхойлох 10 чиг хандлагыг нэрлэжээ

Германы дэлхийд нэр хүндтэй ирээдүй судлаач (futurist), стратегийн зөвлөх Бернард Марр 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлагыг нэрлэсэн байна. Тэрбээр “Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, бизнест хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах 100 арга” номын зохиогч, Linkedin-аас дэлхийн шилдэг 5 бизнесийн инфлүүнсерээр нэрлэгджээ.
2024-01-30

Өнгөрөгч долдугаар сар 1880 оноос хойшхи хамгийн халуун сар болжээ

“NASA”-гийн тайланд дурдсанаар, өнгөрөгч долдугаар сар 1880 оноос эхлэлтэй ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болжээ. Тодруулбал, 2023 оны долдугаар сар нь 1951-1980 оны долдугаар саруудын дунджаас цельсийн 1.18 хэмээр халуун байжээ.
2023-08-16

Өмнөговь аймагт "Динозавр фестиваль" болно

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж буй энэ зуны хамгийн супер, хамгийн шинэлэг Динозавр фестиваль тун удахгүй Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагийн олдворт газарт болох гэж байна.
2023-07-26

Долдугаар сар гарсаар зургаан удаа газар хөдөлжээ

Долдугаар сар гарсаар улсын хэмжээнд 6 удаагийн газар хөдөлжээ.
2023-07-17

Хоёр эцгийн хүүхдүүд

Тодруулбал, Осакагийн их сургуулийн профессор Кацүхико Хаяшигаар удирдуулсан эрдэмт дийн багийнхан хоёр эрэгчин хархны дундаас гөлчгий гарган авчээ.
2023-04-04

Архины эсрэг дааврыг эм болгоно 

Олон орны эрдэмтэд архины хордлогыг эмч¬лэх арга эрэлхийлж, боловсруулсаар ирсэн. Тэгвэл эл зорилго биелж, эм бүтээхэд тун ойртсон талаар америк эрдэмтэд мэдээлэв.
2023-04-04

Нарны массаас 33 тэрбум дахин том хар нүх нээжээ

Хэт их масстай уг хар нүхийг биднээс 2.7 тэрбум орчим гэрлийн жилийн алсад орших “Abell 1201” хэмээх асар том галактикийн бөөгнөрлийн төвөөс илрүүлсэн бөгөөд Нарны массаас 33 тэрбум дахин том ажээ
2023-03-30

Европт анхны хүн амины хэрэг 430,000 жилийн өмнө гарчээ

Бордогийн /Франц/ Их сургуулийн эрдэмтэд одоогийн хүн төрөлхтний  ​​хүн амины хэргийн анхны хохирогч байх магадлалтай Кроманьон  /орчин үеийн  хүний эртний төлөөлөл  / эрийн шарилыг олжээ
2023-03-15

НАСА: Пизагийн цамхагийн хэмжээтэй солир Лос-Анжелес, Вашингтон хотуудыг сүйрүүлэх магадлал өндөр байна

2023 оны 2-р сарын 26-нд нээгдсэн 2023 DW солир дэлхийд заналхийлж буй селестиел биетүүдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэх болов.
2023-03-10