Дэлхийн триатлоны холбоо манай улсад Зүүн Азийн дуатлоны АШТ, Азийн цомын тэмцээнийг ирэх жилийн есдүгээр сарын 5-6-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улаанбаатарт болох бүс нутгийн нэр хүндтэй эл тэмцээнийг удирдан явуулах бүрэлдэхүүнд Монголын шүүгч Б.Тэлмэн томилогдож, ерөнхий шүүгчийн орлогчоор ажиллахаар боллоо. Азийн цомын алт, мөнгөн медальт, триатлоны спортын анхны мастер, олон улсын I зэргийн шүүгч, докторант тэрбээр Азийн триатлоны холбооноос анхны томилолтоо ийн гардан авав.