Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

Музейн боловсролын хөтөлбөрүүдийг орон зай харгалзахгүйгээр нийтэд хүргэнэ

БНСУ-ын Олон улсын хамтын ажил­ла­гааны байгууллага буюу КОЙКА-ийн бу­цалт­гүй тусламжаар “Чингис хаан” үндэсний му­­зейд “Дижитал контент хөгжүүлэх үйл ажил­­­лагааны чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ онд хэрэгжүүлэхээр бол­жээ. Үүний хү­рээнд хэрэгжүүлэгч хоёр тал төс­лийн нарийв­чил­­сан судалгааны төлөв­лөгөөг өчигдөр та­нил­­цуулсан юм. 
2025-01-10

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Археологийн хүрээлэнгийн судлаачид Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг хийжээ.
2025-01-04

“Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн нээв

Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, цэр­гийн жанжин, Зүүнгарын хаант улсын хаан Гал­дан бошготын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн дэлгэлээ.
2024-12-30

Тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жи­лийн ой энэ сарын 29-нд то­хионо. Нийтээр тэм­­дэг­­­лэх баярын болон тэмдэг­­лэлт өдрүүдийн тухай хуу­лийн дагуу эл өдөр бүх ний­тээр амардаг. Мөн түүх соёлоо олон ний­­тэд таниу­лан сурталчлах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагынхан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил эрдэм шинжилгээ­ний хурал, үзэсгэлэн гээд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах тов гар­­гажээ. Тэдгээрийн талаарх товч мэдээллийг хүргэе.
2024-12-28

Утга зохиолын долоо хоногийг нээв

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуу­­­­дын яам, Монголын зохиолчдын эвлэлийнхэн хамт­­ран Утга зохиолын долоо хо­но­­гийг “Эх хэл соёл, эх үндэс оршихуй” уриан дор өчигдөр нээв.
2024-12-18

Буриад өв соёл судлалын музейтэй болно 

Дорнод аймгийн Дашбалбар сумд Буриад өв соёл судлалын музей ашиглалтад оруулахад бэ­лэн болс­ныг тус нутагт ажиллаад ирсэн аялал жуулч­­лалын мэргэжилтнүүд мэдээллээ.
2024-12-16

Соёлын өвийг сэргээн засварлах орчин үеийн лабораторийг ашиглалтад орууллаа

Музей нь тухайн улс орны соёлын дархлаа болсон соёлын өв, үүх түүхийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг. Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж үзэгчдийн хүртээл болж байгаа үзмэрүүдийн насжилтыг уртасгах, үзмэр цуглуулгаа баяжуулахын тулд археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг өөрсдийн нөөцөд тулгуурлан сэргээн засварлаж, хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх судалгаа шинжилгээ хийх хэрэгцээт шаардлага тогтмол үүсдэг.
2024-12-15

Их зохиолч С.Буяннэмэхийн бүтээлүүдийг танилцуулж эхлэв

Улсын хэмжээнд“Соёлын бүтээлч сар” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Эртний сайхан” үзэсгэлэн дэлгэж, улсын их дагина Цэндийн Дондогдулам, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат нарын түүхэн амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилыг олонд сонирхуулж байгаа.
2024-11-15

“Хүрэн морь” наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулна

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулахаар болсноо Монголын зохиолчдын эвлэлээс мэдээлэв. Уг наадмын шалгаруулалт гурван үе шаттай аж. Нэгдүгээр шатанд хэдэн ч яруу найрагч шүлгээ ирүүлж болох нь. Тэднээс шилдэг 25 уран бүтээлч хоёрдугаар шатанд оролцох аж.
2024-11-12

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2024-11-02

Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн туульч А.Балдандоржийг дэлхийн соёлын элчээр өргөмжлөв

БНСУ-ын Соёлын мастеруудын хөтөлбөрөөс Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн туульч А.Балдандоржийг дэлхийн соёлын элчээр өргөмжилж, “Ариранг мастер” цолоор шагнажээ.
2024-09-11

Нүүдлийн соёл, неолиберализм, даяаршлын асуудлыг хөндсөн бүтээлүүдийг дэлгэв

Уран бүтээлч Л.Мөнгөнцэцэг анхны бие даасан “Атлах ба үнэрлэх” үзэсгэлэнгээ энэ сарын 29 хүртэл олон нийтэд толилуулна. Тэрбээр үйлдлийн урлагаар олон нийтэд танигдсан уран бүтээлч юм. Өв соёлоо шингээж, хот, хөдөөгийн соёл, үндэсний хувцсаа голчлон тусгадгаараа түүний бүтээлүүд онцлогтой. Тус үзэсгэлэнд долоон уран зураг, хоёр дүрс бичлэг багтаж буй.
2024-09-09

Эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл, хөрөг, ном бүтээлийн эх хувилбаруудыг дэлгэлээ

Эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл, хөрөг, ном бүтээлийн эх хувилбаруудыг дэлгэлээ
2024-09-03

“Bravo circus-5” тоглолттой

Хүүхэд, багачуудын хэдийн хүсэн хүлээдэг болсон “Bravo circus-5” эхлэх нь. Энэ удаагийн тоглолтод дэлхийн циркийн олимп гэгддэг Монте Карлогийн наадмын алт, мөнгөн цомын эзэн Бруно Тонигийн нэн ховор цагаан, ягаан, шар 11 бар үзүүлбэр үзүүлэх юм байна.
2024-09-02

“Хан хуурын аялгуу” бүтээл дэд байрт шалгарчээ

Хойд хөршийн Томск хотод болсон “Праздник топора 2024” 15 дахь удаагийн олон улсын модон сийлбэрийн тэмцээнд манайхаас улсаа төлөөлж оролцсон долоон уран сийлбэрч гурван төрөлд бүтээл туурвижээ. Тэднээс багийн төрөлд Д.Цэрэнбат, Х.Алтанхүү нар “Хан хуурын аялгуу” бүтээлээр мөнгө, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ нар хүрэл медаль гардав.
2024-08-27

Нүүдэлчдийн соёлыг харуулах үзэсгэлэн дэлгэлээ

Монгол, ХБНГУ-ын уран бүтээлчид Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нүүдэлчдийн аж ахуйг илэрхийлсэн“Монголын хоёр хоног” үзэсгэлэнг дэлгээд байна.
2024-08-23

Зүймэл урлалаар дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээжээ 

“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийнхөн дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй. Үүнийхээ хүрээнд “Өлзий хээ” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг Улсын их дэлгүүрт дэлгээд байна. 
2024-08-22

Монгол өв соёл, уламжлалыг нэгтгэсэн “Нүүдэлчин” наадам

“Нүүдэлчин” соёлын фестивалийн нээлт Монгол Улсын Төрийн дууллаар эхэлж, их тулгандаа галаа бадраав.
2024-08-19