Инфляцын түвшин есөн хувьд хүрчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 нэгж, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-01-13
Улсын нэгдсэн төсвийн орлого 28.7 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 11 сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 28.7 хувиар өссөн байна.
2024-12-18
“Евразийн хэлэлцээрт нэгдэх цаг нь болоогүй”
Евразийн Эдийн Засгийн түр хэлэлцээрт нэгдэхийг хүнс үйлдвэрлэгчид дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Хүнсдийн нэгдсэн холбооны төлөөлөл өнөөдөр энэ талаар байр сууриа илэрхийлж, “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр мэдээлэл өглөө. Уулзалтад Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Малзүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо.
2024-12-16
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдааг нэг хоногийн дараа эхлүүлжээ
Нийслэлийн иргэдийн өвлийн улиралд хэрэглэх махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын цагаан идээ, мах, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ.
2024-12-16
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.
2024-12-14
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль баталж, зөвлөл байгуулах нь
Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolian growth” форумыг Засгийн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Төрийн худалдан авах ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, гадаад худалдааны реформын хүрээнд хийхээр төлөвлөж буй санал, санаачилгуудыг Шадар сайдын ажлын албаны мэргэжилтнүүд, хуулийн төслийн багийнхан танилцуулсан. Форумд Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл, судлаач, эдийн засагч нийлсэн 200 гаруй хүн оролцсон юм.
2024-12-13
Цахилгаан хязгаарлахаас өөр чадах ажил Б.Чойжилсүрэнд алга
Улаанбаатар утаа, түгжрэлтэйгээс гадна цахилгаангүй, харанхуй хот болчихлоо. Орон нутагт ч ялгаагүй хэсэгчилсэн, гэнэтийн хязгаарлалтыг үе шаттайгаар хийж байна. Яг жилийн өмнөх энэ өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдэж, улмаар нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийн өвлийг арайхийн давсан билээ. Тэгвэл жилийн дараа цахилгааны үнэ нэмснийг эс тооцвол эл салбарт юу ч өөрчлөгдсөнгүй, Б.Чойжилсүрэн яг өмнөх шигээ улс даяар хязгаарлалт хийх тухай яриад зогсож байна.
2024-12-13
Хоёр удаа зассан 2025 оны төсөв
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү таван сарын турш үргэлжилж, парламентад томоохон сорилт болсон төсвийн хэлэлцүүлэг шувтрав. Анх удаа УИХ ирэх оны төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцэн баталсан нь энэ.
2024-12-13
"Ийгл" телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал тэргүүн байр эзэллээ
Монголын хөрөнгийн бирж ХК, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтны дунд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэж, өнөөдөр бүтээлээ сойж өрсөлдсөн шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэч Ж.Цогтбаяр, "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцож, шагналыг гардууллаа.
2024-12-04
“Шунхлай” нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо
“Шунхлай холдинг”-ийн охин компани “Шунхлай” ХХК өчигдөр нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохив. Тус компанийн зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн нь одоогоор дотоодын хамгийн өндөр үнэлгээтэй, хөрөнгө оруулалтын зэрэглэл болжээ. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн итгэл төрүүлээд буй юм.
2024-12-04
Төрийн бизнес өргөжиж, хувийн хэвшлийнх шахагдаж байна
“18 жил хандив цуглуулж, эко, сайн дурын ажил хийлээ. Сүүлийн үед төр ойн салбар луу орсноос хойш мод үржүүлгийн ажил монополжиж, дандаа наймаа, унац, шахаа ярьдаг болсон. Төр засаг өөрөө нийгмийн хорт хавдар болчихлоо. Тэд манай клубийн 10 жилийн төсвөөр нэг удаа зугаалж байна. Ийм хэмжээний мөнгөөр 12 000 хүүхэд, залуус хоёр сая гаруй мод тарьж ургуулан, усалж, арчилна...”
2024-12-02
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Шарк” Д.Энхтүвшин 2024 оны парламентын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тул холбогдох хууль, журмын дагуу ийнхүү нөхөн сонгууль явуулсан юм.
2024-12-02
Баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгов
Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-11-30