АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-наас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд манай улсаас Монголын шатрын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлагад эмэгтэйчүүдийн ангилалд их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Д.Мөнхзул, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөх нь. Эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Батсүрэн, С.Билгүүн, олон улсын мастер Д.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар оюунаа сорихоор бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Монголын тамирчдаас тус тэмцээнээс Т.Мөнхзул өнгөрсөн онд блиц төрөлд IV байрт шалгарсан юм.