Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарын утсыг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Үүний үр дүнд иргэд, олон нийт ой, байгалийн ургамал, зэрлэг амьтан, газрын хэвлий, ус ашиглалт, хог хаягдал, химийн бодис зэрэгтэй холбоотой, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулсан хэрэг, зөрчлийг шуурхай мэдээлэх боломж бүрдэв. Ингэснээр тус яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч нар байгаль орчны эсрэг үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, зохих шатны хууль хяналтын байгууллагынхантай хамтран ажиллах нь.
Н.Мишээл