Хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулаад ч өөдөлсөнгүй
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газрын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салбарыг татан буулгаж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан байдаг. Ингэснээр хог ачих, тээвэрлэх үйлчилгээг төрийн байгууллага бус, хувийн компани хариуцахаар болсон.
2024-11-14
Х.Нямбаатарын балгаар хотын дугаарын үнэ тэнгэрт хадав
Хотын дарга Х.Нямбаатарын коммунист санаачилгын балгаар нийслэлд автомашины дугаар дамлан зардаг бизнес цэцэглэчихлээ. Бас хотын дугаарын үнэ тэнгэрт хадчихав. Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг Х.Нямбаатар санаачилж, нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Уг тогтоолыг энэ сарын 8-наас хэрэгжүүлж эхэлснээс хойш дугаарын эрэлт, үнэ нь эрс өсжээ. Үүнтэй холбоотойгоор хаа сайгүй бужигнаан, шүүмжлэл, бухимдал газар авч, зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд ч хандаж амжлаа. Харин хотын дарга Х.Нямбаатар юу ч болоогүй мэт нам жим байна.
2024-11-14
Автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарласныг эсэргүүцсэн иргэд Цэцэд хандлаа
Хотын удирдлагууд хүний эрхийг боомилж байгааг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээллийг иргэн Ш.Ербол, Л.Эрдэнэтүрүү, Ч.Отгонжаргал нар Цэцэд гаргасан юм. Уг хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар яаралтай горимоор баталсан билээ.
2024-11-13
Явган хүний замуудыг нөхөн сэргээж эхэлжээ
Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
2024-11-08
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана гэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас тухайн хэсэг дэх 207 дугаар байр галд өртсөн юм.
2024-11-06
“Хоосон таваг” аянд нэгдээрэй
Хот байгуулалт, хотын стандартын болон нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хамтран “Хоосон таваг” аяныг энэ сарын 1-нээс эхлүүллээ. Энэ нь хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилготой аж.
2024-11-04
Автомашины дугаар хязгаарласнаар цахим систем гацаж, иргэдийн дараалал эрс ихсэв
Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог 730 мянгаар хязгаарлах санаачилгыг хотын дарга Х.Нямбаатар гаргаж, нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас Улаанбаатар хотод автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан хязгаарлах дээрх шийдвэр нь цөөнгүй асуудал дагуулахыг олон нийт анхааруулж байсан ч албаныхан тоогоогүй юм.
2024-10-28
Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.
2024-10-16
Түгжрэлд Г.Дамдинням ч буруутай
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “19.30 цагийн үед 22-ын товчоогоор орж ирсэн. Дөрвөн цаг 30 минут түгжрээд гэртээ хүрээгүй л байна даа. Яармагт” гэж өнгөрсөн ням гарагт жиргэжээ. “Эрхэм” гишүүн ийнхүү бухимдсан гол шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармаг, Нисэх орчмын гурван байршлын замыг хааж, засвар хийсэнтэй холбоотой байлаа. Үүний улмаас энэ сарын 12, 13-нд Яармагийн замаар зорчсон иргэд үндсэндээ “гамшиг”-т өртсөн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Г.Дамдиннямын бичсэн шиг зам дээр 4-5 цаг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-10-15
Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгов
Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг төлөөлөгч Г.Батсайхан даргалж, нийслэл, дүүрэгт хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол батлав. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.
2024-10-15
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжүүлж байна
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.
2024-10-09
Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлжээ.
2024-10-09