Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 017 дугаар анги Техник технологийн польтекник коллежтэй хамтран мэргэжлийн боловсрол олгох сургалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 250 гаруй хугацаат цэргийн алба хаагчид нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлжээ.
Харин энэ жил Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд тус сургалтыг өргөжүүлж, барилгын бүтэц хийц, гагнуурчин, засал чимэглэлийн дизайнер, сантехникч, цахилгаанчин зэрэг таван мэргэжлээр 110 хугацаат албаны дайчдад мэргэжил олгохоор зорьж байна. Энэ талаар талууд уулзалт зохион байгуулж, түрүүч, байлдагч нарыг сургуулийн орчин нөхцөлтэй танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.