Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт”-ийн замын бойны гудамжинд автомашин мөргөлдсөний улмаас хүний амь үрэгджээ. Ослын талаарх дуудлага энэ сарын 17-ны 16.00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очсон аж. Цагдаагийнхны шалгалтаар “Тоёота карина” загварын автомашины жолооч 55 настай С иргэн Т-ын жолоодож явсан “Вольво FMFH”-ийг мөргөсөн байжээ. Эл ослын улмаас жолооч С газар дээрээ амиа алдаж, нэг зорчигч гэмтсэн байна.
Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Суудлын автомашины жолооч, зорчигчийг согтуу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цагдаагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
Г.Орчлон