Олон улсын аж үйлдвэрийн ажилчдын роботын ур чадварын уралдаанд манай улс баг алтан цомын эзэн болжээ. БНХАУ-ын бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулсан аж үйлдвэрлэлийн ажилчдын ур чадварын уралдаан Чиндао хотод дөрвөн өдөр болж, өчигдөр өндөрлөсөн байна. Уралдаанд 15 орны баг тамирчид оролцжээ. Монгол Улсыг төлөөлж мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар оролцсон бөгөөд слесарь механикийн төрөлд алтан медаль хүртсэн гэнэ. Харин аж үйлдвэрлэлийн роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр алтан цом гардан авчээ.
Ч.Болор