“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16
Засгийн газар Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, энэ улиралд багтаан чуулганыг зохион байгуулах үүрэг өглөө
Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажиллах журам, зохион байгуулалтыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2025-01-15
Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцрохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв
“Засгийн газар огцор” жагсаалыг зохион байгуулж буй Эрх чөлөөний эвсэл намынхан өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн өлсгөлөн зарлахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын талбайд иржээ.
2025-01-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
2025-01-14
Аймгаа 16 жил удирдаад УИХ-д хоёронтоо заларсан Ж.Батжаргал
Төв аймгийг хамгийн олон жил удирдаж байгаад төрийн түшээ болсон хүн бол Ж.Батжаргал. Тус аймгийн иргэд түүнд хоёр дахь удаагаа итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонгосон нь магадгүй уугуул нутгаа сайтар удирдсаных нь “шагнал” ч байж мэдэх юм. 1986 онд Зуунмодын II дунд сургуулийг төгсөж, МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцсан тэрбээр зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үед Баян-Өнжүүл сумын ХААН банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Төрийн улс төрийн албан тушаалыг анхан шатнаас нь хашсан нэгэн аж.
2025-01-13
УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08
“Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэх ойлголтыг хална”
Төрийн өмчийн 120 гаруй компанийг 70 болгон цөөлөхөөр төлөвлөжээ. Ямар шалтгаанаар татан буулгаж, нэгтгэхийг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх юм байна. Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй аж.
2025-01-08
Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” цахим хуудсанд олон нийтийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анхзаяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмжжээ. Тодруулбал, хуульд заасан хугацаанд хангалттай буюу 41-өөр илүү гарын үсэг цуглуулсан байна.
2025-01-07
Уяач, “уурхайчин” гишүүн Д.Батбаяр
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2024-12-30
Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар хүчингүй болголоо
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд гишүүдийн 56.3 хувь нь оролцож, есөн асуудал хэлэлцэхээр тогтов. УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоон, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм. Төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгбүрчлэн санал хурааж, шийдвэрлэв.
2024-12-27