Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний сорьцыг долдугаар сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн. Хариу 48 цагийн дотор гарч, өчигдөр Баяр наадам зохион байгуулах комисст цахимаар ирээд байгаа юм. Баяр наадам зохион байгуулах комисс Бөхийн салбар хорооноос допинг илэрсэн бөхчүүдийн талаар мэдээлэл өгч байна. Тодруулбал, нийт 48 сорьц илгээснээс 44 шинжилгээний хариу ирж, үлдсэн дөрвөн сорьцод сэжигтэй тохиолдол илэрсэн тул дахин шинжилгээ хийж байна. Нарийвчилсан шинжилгээг 14-21 хоногийн дотор хийдэг ч аль болохоор хурдан хариу ирүүлэхийг Монголын талаас хүсжээ.