Олон улсын гимнастикийн холбооноос Швейцарын Лозанна хотод зохион байгуулсан олон улсын шүүгчийн шалгалтад Монголын гимнастикийн холбооны техникийн хорооны нарийн бичгийн дарга, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны гишүүн Б.Эрдэнэзаяа хамрагдсан. Шалгалтын албан ёсны дүнг баталгаажуулж, олон улсын холбооноос түүнд 2025-2028 оны олимпын XVI циклд уран сайхны гимнастикийн багийн төрөлд олон улсын шүүгчийн I, уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрөлд шүүгчийн II зэргийг хүртээв. Гимнастикийн олон улсын шүүгчид IV, III, II, I зэргээр эрэмбэлэгддэг байна.