Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хийцгүйрч байна
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн монгол хэлнийхээ үгийг буруу тайлбарласнаас Үндсэн хуульд заасан, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж, нэгэн иргэн 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн харамсалтай үйл явдлын гэрч нь бид боллоо.
Уржигдар 09 цаг 30 мин
Барилгын салбарт үүрлэсэн залилагчид
“Ковид-19” цар тахлын үеэс уналтад орсон барилгын салбар сэхэл авалгүй байсаар эцэстээ луйварчдын үүр болжээ. Барилга барих тусгай зөвшөөрөлтэй л бол ямар нэгэн аргаар газар авсан этгээд орон сууцжуулна гэж сайхан амлах замаар олон хүнийг залилах явдал гаарсныг хуульчид хэлж байна. Гэвч эцсийн дүндээ орон сууц захиалсан иргэд цаасан дээр “сүндэрлэсэн”, гоё барилгын зурагтай л үлдэх тохиолдол цөөнгүй гарах болов.
2025-01-16
“Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихсэж байна”
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь болох “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
2025-01-16
Дархан-Уул дараагийн Улаанбаатар болох уу
Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шилжин суурьшсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Үүний дараа Орхон (7036), Төв (5436), Сэлэнгэ (4585) аймаг жагсжээ. Дархан-Уул аймагт албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 110 мянга гаруй бол их, дээд сургууль, коллежид суралцагсад, түр оршин суугчдыг оруулбал 130 мянгыг давах гэнэ.
2025-01-15
Зүрхний өвчтэй хүүхдүүдээ гадаадынхнаар эмчлүүлсээр л байх уу
Манай улс одоо болтол зүрхний хүнд өвтэй хүүхдүүдээ гадаадынхныг царайчилж эмчлүүлсээр буй. Ялунгуяа зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн, хавсарсан гажигтай хүүхдүүдийг нэг бол гадаадад, эсвэл олон улсын эмч нарыг гуйж дотооддоо мэс засал хийлгэж байна.
2025-01-13
Удирдагчгүй жагсаал ба үймүүлэх ажиллагаа
Эрх чөлөөний эвслээс “Засгийн газар огцор” жагсаалыг өнгөрсөн бямба гарагт эхлүүлэв. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг тэд эсэргүүцэж, энэ сарын 22 хүртэл өдөр бүр жагсахаа мэдэгдэж байгаа юм. Засгийн газартай ямар ч хэлэлцээ хийхгүй, тохиролцохгүй, огцрох хүртэл нь жагсах гэнэ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлсэн, татварын нэмэгдэлд туйлдаж ядарсан олон иргэн өөрийн хүслээр нэгдлээ.
2025-01-13
Хүнээ боддоггүй ажил олгогчид хөдөлмөрийн мөлжлөгийг гааруулж байна
Бид япончуудыг ажлын төлөө төрсөн хүмүүс гэж ярьдаг. Гэвч ажлын төлөө хэт улайрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Японд ажлаас шалтгаалсан стресс өндөр түвшинд байгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, гарц гаргалгаа хайх болсон юм. Цагийн хязгааргүй ажил, үүрэг хариуцлага нь олон хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стресст хүргэж буй гэнэ.
2025-01-10
Эрх ашигт “дөнгөлүүлсэн”, манлайлах чадамжгүй улс төрчид
Шийдлээ хүлээж буй, бугшсан асуудал Монголд өчнөөн бий. Утаа, түгжрэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, тэгш бус байдал, авлига, дарга нарын давуу эрх гээд нэгбүрчлэн дурдвал тоочиж барамгүй.
2025-01-09
Жагсаал ба Ерөнхий сайдын айдас
Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд “Засгийн газар огцор” нэртэй жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Тэд утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрсний эсрэг жагсах гэж буйгаа ийнхүү сарын өмнөөс зарласан юм.
2025-01-09
Хяналтгүй камерууд нийслэлчүүдийг мөрдөн мөшгөх үү
Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69 670, орон нутагт 5788 аж ахуйн нэгж, байгууллагын 52 480 камер ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 14 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага 122 150 хяналтын камер суурилуулсан бөгөөд үүний 85 хувь нь хэвийн ажиллаж байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан юм. Аалзны тор мэт хэрсэн эдгээр камерыг теле камерын хяналтын нэгдсэн удирдлагын төвд хянах гэнэ.
2025-01-08
70 мянган төгрөгийн гэх багц тал үнэдээ ч хүрсэнгүй
Амаржих эхчүүдийн заавал бэлтгэх зүйлсийн жагсаалт гэж бий. Жагсаалт ч гэж дээ, манай улс л ядуугийн зовлон ихтэй болохоор амаржих эхчүүдээр төрөх эмнэлгийн ахуйн хэрэгцээний зүйлсийг бэлдүүлдэг гэхэд хилсдүүлсэн болохгүй.
2025-01-07
Суурин харуулуудыг шинэчлэх ажлыг утааны голомт Улаанбаатараас эхлүүлье
Манай улсын холбогдох яамд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг нэгэн төслөөс Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээ боловсруулахад ашигладаг компьютер, техник хэрэгслийг шинэчилж өгөхөөр болж гэнэ.
2025-01-07
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд
Манай улсын эрүүл мэндийн салбарт эдүгээ 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь л гэхэд дангаараа 980 гаруй гээд бод доо. Харамсалтай нь, албаныхан үүнийхээ ихэнхийг нь дагаж мөрдүүлдэггүй, хангуулж хянадаггүй атлаа “Энэ ч хууль нь болохгүй байна, нэмж боловсруулъя.
2025-01-06