Дэлхийн бүжгийн спортын латин бүжгийн мэргэжилтэн Светлана Тверьянович (Израил) Улаанбаатар хотод ирэх жилийн нэгдүгээр сарын 12-нд ирэхээр болжээ. Тэрбээр хамтран бүжиглэгч Сергей Дувановын хамт Бүх Оросын латин бүжгийн гурав, Бүх Оросын шоу бүжгийн долоон удаагийн аварга юм. Мөн дэлхийн аварга шалгаруулах латин шоу бүжгийн тэмцээнд зургаан удаагийн финалд шалгарсан шилдгүүдийн нэг. Дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ ДАШТ, Европын АШТ, “World open”, “World open new series”, “World cup”, “Grand slam” тэмцээнийг шүүдэг. Түүнчлэн Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгчийн конгресс болон олон улсын дасгалжуулалтын кэмпүүдийн латин бүжгийн илтгэгч юм. Монголын бүжгийн спортын холбооны урилгаар тэрбээр холбоодын нэгдсэн УАШТ-ий бүжгийн төрөлд шүүгчээр ажиллах нь. Мөн тус холбооны багш, шүүгчдийн семинарыг удирдан явуулах аж.