Хүүхдэдээ бүтээлч, чанартай, ээлтэй бэлэг өгөөрэй
Он солигдоход ердөө 21 хоног үлдлээ. Шинэ жилийн уламжлалуудын нэг нь хүүхдүүдэд бэлэг өгөх. Иргэдийн олонх нь гэр бүлийнхэн, тэр дундаа хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. Энэ утгаараа хүүхдийн бэлэг нэлээд эрэлттэй болдог.
2024-12-10
Орхоны хөндийн виртуал музей нээв
Орхон хөндийн виртуал музейг өчигдөр нээлээ. Монгол, герман, англи гэсэн гурван хэлээр уг музейтэй танилцаж болох аж. Дээрх бүс нутгийн түүх, археологийн төрөл бүрийн олдвор, ололтыг уг музейгээс мультимедиа байдлаар хүлээн авч үзэх боломжтой гэнэ.
2024-12-10
Баталгаагүй, шинжилгээгүй эм, тарилгын аюул буюу мэлмийгээ хайрлахын учир
Манай улсад эмийн чанар, аюулгүй байдал алдагдаж, импортлогч аж ахуйн нэгжүүд мөнгө, ашиг л олж байвал монгол хүний эрүүл мэндийг үл ойшоох болсон гэхэд хилсдэхгүй. Шинжилгээний байгууллага нь хөлдсөн, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц тарилгын шингэнийг ашиглаж болох дүгнэлт гаргаад явуулчихдаг, нэг лаборатори нь “тэнцэхгүй” гэж дүгнэж байхад, танил тал, өнгө мөнгөөр нөгөөгөөс нь “тэнцэнэ” хэмээсэн дүгнэлт бичүүлээд авчихдаг явдал манайд тогтоод байна.
2024-12-10
Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг 49 сурагчийг шалгаруулав
Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг суралцагч шалгаруулах үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсад анх удаа болж буйгаараа онцлог аж. Кэмбрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр 34 сургуульд хэрэгжүүлж буй юм. Эдгээрээс 11 сургуулийн 49 сурагчийг шалгаруулан, дөрвөн төрлийн шагналын эзнээр тодруулсан байна.
2024-12-10
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформ хийх зорилгоосоо няцав уу
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарахаар болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тус хороо 2025 онд хэвлэл мэдээлэлд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан гэнэ. Тэрбээр өнөөдрийг хүртэл Эрчим хүчний реформын үндэсний хорооны олон нийттэй харилцах ажлыг хариуцаж ирсэн ч эл нүсэр санхүүжилтийн талаар огт мэдээгүй гэдгээ хэлэв.
2024-12-10
“Цахим Монгол”-ын цахим системүүд нь амралтын өдөр ажилладаггүй
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас олгож буй цахим гарын үсгийг авах гэж өнгөрсөн бямба гарагт өдөржингөө нааш цааш явав. Ингээд ч авч чадсангүй. Учир нь үүнийг олгодог төрийн цахим үйлчилгээний машинууд нь доголдоод, гацчихсан байв. Иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх ёстой ухаалаг төхөөрөмжүүд нь хүртэл төрийн байгууллагынхны адилаар бямба, ням гарагт “амарчихдаг” аж.
2024-12-10