Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөөгүй тул явганаар болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Одоогоор манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см-ээр нимгэн аж. Мөн мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, даац нь хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Тиймээс зам товчлох, цаг хожихын тулд мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлсэн юм.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 94 дуудлага бүртгэгджээ. Үүний 80 нь гал түймэр бол 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байж.
Ч.БОЛОР