Хиймэл оюун ухаанд суурилсан, зөөврийн рентген аппаратыг 11 аймаг, дөрвөн дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгснөө Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Дэлхийн банкны “Монгол Улсад “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр үүнийг нийлүүлсэн байна. БНСУ-д үйлдвэрлэсэн эл аппарат нь ясны хугарал, бэртэл зэрэг рентгенээр илрүүлэх боломжтой бүхий л төрлийн өвчин эмгэгийг өндөр нарийвчлалтай оношилдгоороо онцлогтой гэнэ. Мөн ажиллуулахад, өвчтөний зургийг харж оношлоход нарийн мэргэжлийн эмч шаардлагагүй. Тухайн аппарат нь өөрөө бүх мэдээллийг боловсруулаад, оношийг нь тогтоодгоороо давуу талтай аж.
М.ОЧ