Манай улс 2022 онд анх удаа сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээнд хамрагдсан билээ. Сурагчдын бүтээлч сэтгэлгээг үнэлүүлэхэд уншиж, ойлгох, түүнийгээ илэрхийлэх чадвар тааруухан гарсан юм. Тэгвэл ирэх онд цахим орчинд суралцахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэхээр төлөвлөн, ажиллаж буйгаа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. “Ковид-19” цар тахлын үед сурагчдыг танхимд бус, цахимаар хичээллүүлсэн. Тэр үеэс боловсролын салбар дахь цахим шилжилт эрчимжсэн гэж салбарынхан нь үздэг. Гэвч гэртээ ухаалаг утас бүү хэл, зурагтгүй айл өрх байсаар. Өөрөөр хэлбэл, сургалтын үйл ажиллагааг цахимжуулснаар олон хүүхэд боловсролын үйлчилгээнээс орхигдох талтайг судлаачид хэлж буй. Тэгвэл Монгол Улс цахим орчинд хүүхдийг үнэхээр сургаж чадаж буй, эсэхийг олон улсад үнэлүүлэх юм байна. Мөн ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг судалгаанаас инновацын их сургууль болгох, дэвшилт техник, технологи нэвтрүүлж, багш, оюутан, ажилчдын сурах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх үзэл санааг тусгасан байдлаар төслийн эхний хувилбарыг боловсруулсан гэж тус төвөөс мэдээлсэн юм.
Ч.БОЛОР