Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Дархан эрхэт майнинг” ХХК-ийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын АШТ боллоо. Үүнд 28 багийн 534 тамирчин эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Охидын 30 кг-ын жинд Сэлэнгэ аймгаас оролцсон Н.Мөнгөнсарнай, 34 кг-д Архангай аймгийн тамирчин А.Очирмаа, 50 кг-д Ч.Мөрөн (Сэлэнгэ) түрүүлэв. Хөвгүүдээс 23 кг-д Сонгинохайрхан дүүргийн тамирчин О.Хангай, 25 кг-д Б.Баярцэнгэл, 35 кг-д Н.Нямсүлд (“Дархан эрхэт”), 41 кг-д Б.Батбилэгт (Сүхбаатар аймаг), 44 кг-д М.Нямбаяр (“Тэх мөнх” клуб) алтан медалийн эзэн болсон юм. Тэгвэл 55 кг-д Ч.Үнэнбаяр (“Дархан эрхэт”), 65 кг-д А.Шинэбаяр (Орхон аймаг), 71 кг-д М.Мөнх-Очир (“Дархан эрхэт”) 92 кг-д А.Тайванбат (“Тэх мөнх” клуб) аваргаар шалгарчээ.