С.ИХБАЯР: Киноныхоо зургийг гэртээ авсан учраас хүндрэл бэрхшээл бага тулгарсан
12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадам тав хоног үргэлжилж, энэ сарын 12-нд өндөрлөлөө. Тус наадмын монгол киноны уралдаант хэсэгт С.Ихбаярын “Өглөө болно” богино хэмжээний бүтээл шилдгийн шилдгээр тодорсон талаарбидөмнөхдугаартаамэдээлсэн. С.Ихбаяр нь өгүүллэгүүд бичиж, номоо гаргасан, үзэсгэлэнгээ ч нээгээд амжсан, урлагийн тал бүрийн авьяастай, өнөө цагийн амжилттай яваа уран бүтээлчдийн нэг билээ. Уран бүтээлүүдийнх нь талаар түүнтэй ярилцлаа.
2024-05-16
Н.ДАВААДОРЖ: Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн шударга дайн байсан
“...Халх голын дайн зөвхөн
Халх голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн
Хамаг ардын дайн байлаа...”
хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалдаа шүлэглэсэн нь бий.
Халхын голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд эхэлж, БНМАУ, ЗХУ, Япон болон Манж го улсын хооронд болсон билээ. Энэхүү дайн Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан дайн хэрхэн өрнөсөн, дайнаас үүдсэн нөхцөл байдал, ойн хүрээнд хийх ажлын талаар Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын секторын дарга, доктор, дэд профессор, хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
2024-05-15
О.ОДГЭРЭЛ: Хүүхдүүдийг зөвхөн эмээр бус, урлагаар анагаах боломжтой
Монголын урлагийн зөвлөлөөс АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг “Alum¬ni engagement innovation fund” сангийн дэмжлэгтэйгээр “Урлаг хөгжлийн төлөө” төсөл хэрэгжүүлж буй юм. Тус зөвлөлийнхөн 2008 оноос хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд зориулсан урлагийн боловсролын “Би чадна”, “Бид чадна-бид авьяастай” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ талаар Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа.
2024-05-15
Б.Отгон-Өлзий: Морьт харвааны тив, дэлхийн тэмцээнд оролцсон минь зорилгодоо хүрэх том алхам байлаа
Морьт харваа нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл юм. Энэ нь эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан, өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтсанаар улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан үйл гэдгийг манай тамирчид ур чадвараараа харуулсаар байна. Тэдний нэг нь Азийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Отгон-Өлзий.
2024-05-14
Ц.АНАР: Шагналын тавцанд гарч, медалиа зүүсний дараа л тайвширсан
Монголын уулчдын үндэсний холбооны “Саммит” клубийн тамирчин, “Этүгэн” их сургуулийн оюутан Ц.Анар хүүхэд байхаасаа хад, мөс, спорт авиралтын төрлөөр хичээллэсэн. Жилээс жилд ур чадвараа ахиулан улсын чанартай томоохон тэмцээнд өрсөлдөж спортын гараагаа эхлүүлжээ. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, дотоодын шилдгүүдийн эгнээнд жагсав. Улсын таван түрүүтэй тэрбээр өдгөө эх орноо төлөөлж дэлхийн тэмцээнд ур чадвараа сорьдог болсон. Түүнд 2023 он дэлхийн медальтан болоход нэг алхам дутсаныг сануулж, бүх талаар хурцалсан жил байв. Финландын Оулу хотод болсон мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д медалиас атгаад алдсан. Тэгвэл энэ удаа Францад зохион байгуулахад нь хурдны төрөлд хүрэл медаль гардаж, Монголынхоо далбааг мандуулсан юм.
2024-05-13
Г.СУМЪЯАСҮРЭН: Пауэрлифтинг намайг төсөөлж байснаас минь илүү өндөр түвшинд аваачсан
Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн хүчний спортоор хичээллээд хоёр жил болж буй. Хүсэл сонирхлоороо пауэрлифтингтэй нөхөрлөж, уйгагүй хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрбээр өдгөө тив, дэлхийн медальтан болжээ. Үеийнхнээсээ цойлон, богино хугацаанд амжилт гаргаж шилдгүүдийн эгнээнд жагсахад түүнд дасгалжуулагч багш нарынх нь бэлтгэл хийлгэдэг арга барил, ухаан, ямар ч үед найдвартай ар тал болж ирсэн гэрийнхнийх нь дэмжлэг, тусалж дэмждэг нутгийн зон олных нь итгэл багагүй нөлөөлжээ
2024-05-07
Х.МӨНХЗУЛ: Гэр бүл дэх тэгш эрхийн хуваарилалт алдагдчихаад байна
Сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах, хүчирхийлэл үйлдэх нь ихэссэн. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй буюу гэр бүлийн гишүүд эрх, үүргээ мэдэхгүй байна. Хүчингийн хэрэг ураг төрлийнхөн, ойр дотнынхон дунд гардаг нь асуудлыг судлах үндсэн шалтгаан болсон. Түүнчлэн ХЭҮК-оос жендерийн асуудлыг судалж, хоёр жил тутамд УИХ-д тайлагнах үүрэгтэй
2024-05-07
Ш.ЭНХТУУЛ: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байвал тэднээс хамааралтай нийгмийн үзүүлэлтүүд сайжирдаг
Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна. Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо.
2024-05-03
С.ГАНХУЯГ: Үнэ цэн, үнэлэмж нь нэмэгдсэн ч тогоочоор ажиллах хүн цөөрсөн
-“Чингис хаан цом” олон улсын хэмжээний тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Уг тэмцээний ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж байлаа. Далайн гаралтай бүтээгдэхүүний төрөлд 27 оролцогч өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн. Мөн үзэсгэлэнгийн хоолны төрөлд тэргүүлж байлаа. Багийн төрөлд хоёрдугаар байрт орсон. Мастер тогооч нар Монголд олон бий. Тэднийг цолондоо таарсан ур чадвартай байгаасай гэж хүсдэг. Миний хувьд ийм цол хэрэггүй, тэр хэмжээнд ч хүрээгүй гэж бодож байна.
2024-05-02
Б.ЗОЛЖАРГАЛ: Таеквондогоос сурсан бүхнээ зөвхөн дэвжээнд л харуулдаг
“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн I курсийн оюутан, спортын мастер Б.Золжаргал спортын хоёр төрөлд ур чадвараа сорьдог. Хүүхэд байхаасаа таеквондогоор хичээллэж, гадаад, дотоодын тэмцээнээс нэг бус удаа медаль хүртсэн тэрбээр хар бүс, II дантай. Монголын оюутны спортын VI наадам өнгөрсөн сард болоход тэрбээр таеквондогийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Спортын гимнастикт хөл тавиад удаагүй ч олон улсын тэмцээнээс цөөнгүй шагналтай иржээ. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон тэмцээний (степ) төрөлд багийнхантайгаа алт, аэробикийнхэд мөнгөн медаль хүртсэн билээ.
2024-05-01
Ц.МАНДАХ: Бид жолоочгүй технологийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна
“МСМ групп” ХХК нь 1998 оноос Монгол Улсын зах зээлд ХБНГУ-ын Bosch, Mercedes-Benz гэсэн хоёр топ брэндийн албан ёсны дилерээр ажиллаж эхэлжээ. Эдүгээ тэд автомотив, индастриал, шингэн хүнс гэсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус группийн Индастриал тоног төхөөрөмжийн Борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцсан захирал Ц.Мандахтай ярилцлаа.
2024-04-30
Ш.АЛТАНТУЯА: Эх, ургийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлснээр эндэгдлийг бууруулах боломжтой
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д сүүлийн гурван жилд засвар хийгээгүй өдөр ганц ч байгаагүй ажээ. Хөл гишгэх зайгүй, бум бужигнадаг эл эмнэлэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хүүхдийн зөвлөх поликлиник, Перинаталогийн болон Үргүйдлийн төв, ажилтнуудын хүүхдийн цэцэрлэг гээд дөрвөн барилга барьж, эхнээс нь ашиглалтад оруулжээ. Үүний зэрэгцээ тасаг, нэгжүүдэд нь их засварын ажил үргэлжилж байна. Энэ тухай болон эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяатай ярилцлаа.
2024-04-30
В.М.ГОРДЕЕВ: “Монголын гран при” дэлхийн балетчдын анхааралд байлаа
Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын уралдаан өндөрлөлөө. Балет болон бүжгийн уг уралдааныг “G river ballet” студи болон СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Консерваторынхон хамтран зохион байгуулсан юм. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас уралдааныг дэмжин ажилласан.
2024-04-30
С.МӨНХ-ОРГИЛ: Бэлтгэл хийх цаг үнэ цэнтэй тул нэг секунд ч хоцрохгүйг хичээдэг
Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн тамирчин, нийслэлийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангийн сурагч С.Мөнх-Оргил өвлийн усанд сэлэлтээр хичээллээд нэг жилийн болж буй. Тэрбээр Эстони улсын нийслэл Таллин хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үеийнхний ангилалд мэлхий болон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм
2024-04-30
А.МӨНХЦЭЦЭГ: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтаар томилно
-Би цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. 1999 онд Цагдаагийн академид элсэж, сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч гэх албан тушаалын томилолт өвөртөлж, ажлын гараагаа тэндээс эхлүүлсэн. Эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хүний нөөц хариуцсан ахлах, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдлоо. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, ажил, албан тушаалд томилуулах, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нь дээшлүүлэх үүрэгтэй, хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалд анхны эмэгтэй даргаар томилогдсондоо баяртай байна.
2024-04-29