“МСМ групп” ХХК нь 1998 оноос Монгол Улсын зах зээлд ХБНГУ-ын Bosch, Mercedes-Benz гэсэн хоёр топ брэндийн албан ёсны дилерээр ажиллаж эхэлжээ. Эдүгээ тэд автомотив, индастриал, шингэн хүнс гэсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус группийн Индастриал тоног төхөөрөмжийн Борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцсан захирал Ц.Мандахтай ярилцлаа.
-Одоо танай групп ямар ямар брэндийн дилерээр ажиллаж байна вэ. Компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?
-“МСМ групп” ХХК нь индастриал, автомотив болон шингэн хүнс гэсэн гурван чиглэлд үйл ажил л агаа явуулж байна. Бид уул уурхай, барилга, зам тээвэр болон хөдөө аж ахуйн салбарт голчлон ашигладаг Genie, Bobcat, SANY, John Deere, Hardi, Manitou, HELI, Powerscreen зэрэг дэлхийд тэргүүлэгч томоохон брэндийг төлөөлөн ажилладаг. Манай хэлтэс зах зээлд нийлүүлж буй тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг юм. Зарж буй брэндийнхээ харилцагчид очсоноос хойших бүх шаардлагатай техникийн шийдэл, сайжруулалтыг хийж, тухайн нөхцөл байдалд тааруулах, урт хугацаанд технологийнхоо үр шимийг бүрэн хүртэх чиглэлд анхаарч ажилладаг. Мөн яаж ажиллуулах, хэрхэн илүү үр бүтээлтэй ашиглах талаар шийдлүүдийг санал болгож байна. Борлуулалтын дараах төвийн Улаанбаатар дахь хэсэг хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Бидний борлуулж буй тоног төхөөрөмж голдуу хүнд оврынх, мөн заавал суурилуулдаг техник байдаг учраас ихэнхдээ харилцагчийн ажлын талбай дээр очиж үйлчилгээ үзүүлдэг юм. Засвар үйлчилгээний зориулалтын pickup машинаар, дуудлага өгсөн харилцагчийн талбайд очиж ажилладаг. Шаардлагатай үед засварын төвд авчирч, засвар үйлчилгээ үзүүлдэг. Шинэ төхөөрөмжийг харилцагчид хүлээлгэж өгөхөөс өмнө бүх угсралт, тохиргоог хийж шалгана. Зарим тохиолдолд зөвхөн тухайн харилцагчид зориулсан тоноглол ч угсардаг. Ер нь тоног төхөөрөмжийг харилцагчид хүлээлгэж өгөхөөс эхлээд үүнээс хойших бүх засвар үйлчилгээг хариуцаж байна.
-Албан ёсны дилер компани сонгож үйлчлүүлэхийн ач холбогдол юу вэ, ямар давуу талтай бол?
-Бүтээгдэхүүн худалдаж авахаас л бидний давуу тал эхэлнэ. Бусад байгууллага, хувь хүнээс худалдан авалт хийхэд зөвхөн бэлэн байгаа бүтээгдэхүүнээс нь сонгох хэрэгтэй байдаг бол албан ёсны дилер тухайн хэрэглэгчид таарсан бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой. Бид тухайн машины Монголд ажиллах нөхцөл, онцлогийг үйлдвэрлэгчид танилцуулж, технологийг нь шийдсэн, тохирсон бүтээгдэхүүн санал болгодгоороо онцлог. Мөн орчин үеийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүний хүчин чадлыг хэр хэн бүрэн ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг. Тухайн техникт хүндрэлтэй асуудал үүсвэл шууд үйлдвэрлэгчид нь хандаж шийдүүлдэг. Мөн шаардлагатай дизайн, технологийн шийдэл гаргадаг инженерүүдийг нь авчирч, нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж зөвлөгөө шийдвэр өгдгөөрөө давуу талтай. Түүнчлэн дилерийн баталгаат засвар гэж ойлголт бий. Үүнийг олонх хэрэглэгч эвдэрвэл буцааж солиулна гэж л ойлгодог. Гэтэл энэ бол тохирч байна уу, үгүй юү гэдгийг баталгаажуулж өгч буй хэлбэр юм шүү дээ. Болохгүй, таарахгүй, эвдрэл, гэмтэл гарвал бид буцааж хэвийн болгож өгөх баталгаа юм. Техник тухайн нөхцөлдөө нутагших, эзэмшигч нь арга барилаа олох хугацаанд баталгаа өгч, машиныг эзэнтэй нь хамт нутагшуулахад дэмж лэгийн баталгаа өгч буй гэсэн үг. Үүнээс цааш тухайн техник технологи нутагшиж, хүмүүс нь хэрэглээд сурчихдаг учир урт хугацаанд ажиллах боломжтой болдог юм. Баталгаат хугацааг даатгал гэж ойлгоход болно. Манайх 50 гаруй нэр төрлийн индастриал бүтээгдэхүүн нийлүүлдэг. Бүтээгдэхүүн болон салбарын онцлогоос хамаараад баталгаат хугацааг нь өөр өөрөөр санал болгодог. Мөн үйлдвэрийн бүтээгдэхүүн сайжруулах аян их өрнөдөг, үүнийг ихэнх тохиолдолд үйлдвэрээс харилцагчийн талбайд очиж үнэгүй хийж өгдөг. Энэ нь үр бүтээлийг сайжруулахын тулд тухайн төхөөрөмжийн программыг шинэчлэх, эд ангийг сайжруулан солих, бэхлэх, эсвэл эвдрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүтээгдэхүүн сайжруулалтын программын хүрээнд (PIP) албан ёсны дилерээр дамжуулан хийдэг. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ эрүүл ашиглалт, засвар, үр бүтээлтэй байдлын судалгаа мэдээллийг бүртгээд явдаг учраас тухайн машинд хэзээ, ямар сайжруулалт хийхээ тооцдог юм.
-Танайх “Ансул” болон “Индурад” технологи хэрэглэдэг юм билээ. Эдгээр технологийг хэзээнээс Монголд нэвтрүүлэв, онцлог нь юу вэ?
-Ансул бол дэлхийн зах зээл, салбартаа чанар найдвартай байдлаараа танигдсан, олон жилийн турш хөгжүүлсэн, өндөр чанартай галын хамгаалалтын систем л дээ. Галын хамгаалалт гэхээр хор, ус цацдаг төхөөрөмж гэдэг хязгаарлагдмал ойлголт байдаг. Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн галын хамгаалалтын систем нь машин, тоног төхөөрөмжийг галаас хамгаалах, эрсдэлийг бууруулах технологи юм. Өндөр бүтээлтэй уул уурхай, барилгын салбарт асар их хэмжээний шатах, тослох материал агуулсан, халалт үүсдэг, 24 цаг байтугай зарим тохиолдолд хэдэн өдрөөр ч унтраахгүй ашигладаг төхөөрөмжүүд байдаг. Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрийн технологийн техникүүд нэг асаасан бол оператор нь солигдоод унтраахгүйгээр ашигладаг техникүүд ч байдаг. Тиймээс ансул технологи энэ бүхнийг галын эрсдэлээс хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгал нь бол дог. Мөн галын хамгаалалтын системүүд их хэмжээний хорыг байгаль орчинд цацдаг шүү дээ. Тэгвэл ансул технологийн байгальд үзүүлэх нөлөө маш эерэг, хугацаа нь дууссан хорыг газар тариаланд хөрсний бүтэц сайжруулахаар хэрэглэсэн тохиолдол ч байдаг. Ансул системийг “МСМ групп” нь 2016 оноос хойш Монголд нэвтрүүлж, ижил төстэй бүтээгдэхүүний зах зээлийн 70 гаруй хувийг “Ансул” брэнд эзэлж байна. “МСМ групп” нь технологийн автоматжуулалтын “Индурад” брэндийн Монгол дахь дилер болоод хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын технологийн онцлог нь аливаа үйлдлийг олон дахин давтан гүйцэтгэдэг. Үүнээс улбаалан энэ сал бар автоматжуулалтыг хөгжүүлэх чиглэл рүү явж байгаа. Аль болох хүнээс хамаарал ба га, алдааг бууруулах, техникийн ажиллах нөх цөл аюулгүй, үр бүтээл өндөр байхын тулд бүрэн автомат технологийн шийдэл нэвтрүүлж, хөгжүүлэхийг салбар нь тэмүүлж байна. Бид энэ х үү хоёр жилийн хугацаанд тус технологийг хэрэгжүүлж, хэд хэдэн том төсөл дээр ажилласан. Эхний шатанд ажлын орчин нь эрсдэл өндөртэй, хянахад хүндрэлтэй нөхцөлд байдаг уул уурхай зэрэг салбарын хүнд механизмуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх технологийг хөг жүү лэхэд анхаарч, хэрэгжүүлээд явж байна. Том оврын хүнд механизмыг яг л жижиг тэрэг жолоодож буй мэт хялбаршуулж өгнө гэсэн үг. Индурад бол брэнд хамаарахгүйгээр сайжруулалт хийж, автоматжуулж болдог технологи гэдгээрээ онцлог. Цаашид бид жолоочгүй, хүнээс хамаарал багатай, эрсдэлтэй орчинд саадгүй ажиллах технологийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэлхийн бусад оронд үүнийг хэрэгжүүлээд, үр ашгаа эзэмшигчдэдээ өгөөд эхэл чихсэн туршчихсан төсөл нэлээд байдаг.
-Найдвартай үйлчилгээ үзүүлэхэд шилдэг технологи, техникээс гадна ажилтны ур чадвар чухал шүү дээ. Танайх хэдэн ажилтантай вэ. Бас тоног төхөөрөмж техникүүд цаг тутамд л өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Ийм үед ажилтнуудынхаа ур чадварыг хэрхэн дээшлүүлдэг бол?
-Улаанбаатарын засварын төвд 60 орчим инженер техникийн ажилтан албан хаагч бий. Мөн уурхайд гэрээгээр өөрсдийн нийлүүлсэн брэндүүдийн тоног төхөөрөмжийн үйлчилгээ, технологийн шийдэлд дэмжлэг үзүүлдэг 310 гаруй техникийн ажилтан, албан хаагчтай. Бид зах зээлд борлуулсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, найдвартай байдлыг хангахын тулд Тавантолгой, Оюутолгой зэрэг уурхайд байнгын техникийн багаа байршуулан, мөн дуудлагаар дэмжлэг үзүүлэн ажилладаг. Барилга, зам, хөдөө аж ахуйн салбар нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учир шаардлагатай үед нь талбайд дуудлагаар болон төлөвлөгөөгөөр очиж засвар үйлчилгээ тохиргоог нь хийж өгдөг. Үйлдвэрлэгчийг төлөөлж ажилладаг дилерийн хувьд мэдээж ажилтнуудынхаа ур чадварт хамгийн их анхаардаг. Энэ мэргэжлээр төгссөн, мөн тодорхой туршлага хуримтлуулсан залуусыг ажил л уулдаг. Бид үйлдвэрлэгчтэй дилерийн шугамаар шууд холбогддог учраас Монголд зарж буй бүтээгдэхүүний онцлог, анхаарах зүйлийг үйлдвэрлэгчийн сургалтын шаталсан хөтөлбөрт ажилтнуудаа хамруулан сургадаг. Сургалтуудад цахим хэлбэрээр, үйлдвэрлэгчийн сургалтын төв эсвэл тухайн орчинд нь аваачиж хамруулдаг юм. Зарим тохиолдолд инженер, сургалтын мэргэжилтнийг нь Монголд урьж, газар дээр нь сургалт зохион байгуулдаг. Манайд тухайн сал бартаа олон жилийн туршлага хуримтлуулсан гадаадын зөвлөх мэргэжилтнүүд ажилладаг. Тэд манай залуустай мөр зэрэгцээд ажиллангаа зөвлөгөө өгч зааж сургадаг. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн мэдээллийг тэр даруйд нь хүлээн аваад, хөгжөөд явдаг нь албан ёсны дилерийн нэг давуу тал л даа.
-Улирлын чанартай салбаруудын ажил эхэллээ. Тэдний хувьд тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа чухал. Хаврын бэлтгэл ажилд хамгийн их анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ?
-Машин, тоног төхөөрөмжөө тогтмол үзлэг, оношилгоонд оруулж байх хэрэгтэй. Аль болох урьдчилаад гэмтлийн шинж тэмдгийг олж, засаж чадвал ирээдүйд үүсэх том эвдрэлээс сэргийлнэ, зардал хэмнэнэ. Барууны технологийн засварын өртөг өндөр шүү дээ. Мөн томоохон эвдрэл гарвал сэлбэг нь тэр бүр бэлэн байх уу гэдэг асуу дал бий. Сайн үзлэг оношилгоо энэ бүхнээс сэргийлнэ. Машин яг л хүний эрүүл мэндтэй адил хан, аль болох урьдчилан сэргийлэх үзлэг хийл гэж байх хэрэгтэй. Нөгөө талаар улирлын чанартай ажилладаг сал б арынхан ажлаа дууссаны дараа л машин, техникээ бэлдээд, үйлчилгээ хийлгэх хэрэгтэй. Олонх эзэмшигч улирлын ажил дуусахад санаа амраад, техникээ дараагийн ажилдаа бэлдэхгүй унтаа байдалд орчихдог. Тэгснээ ажил эхэлмэгц бүгд зэрэгцээд засвар үйлчилгээ хийлгэх шаардлага тулгардаг. Ингэхээр техникийн ажил тан, сэлбэг материалын зохиомол хомсдол үүсдэг юм. Уг нь улирлын амралттай үед үйлдвэрлэгчид, дилерүүд сэлбэг, засвар үйлчилгээндээ хямдрал их зарладаг. Тиймээс ажил эхлэх цагаа тулгахгүйгээр, амралтын үеэ ашиглаад машин техникээ дараагийн улирлын ажилдаа бэлдэж үзлэг засвараа хийлгэдэг байвал хэн хэндээ тустай байдгийг хэлмээр байна.