Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Б.Сэр-Од, Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд хурд сорих нь

Б.Сэр-Од, Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд хурд сорих нь
2024-08-28

Оюутны гольфын ДАШТ-д манай улсын тамирчин оролцож байна

Оюутны гольфын ДАШТ Финланд улсын Куортане болон Сейнажоки хотын “Руухикоски” талбайд өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж. Тэмцээнд 20 орны 87 тамирчин оролцож буй юм.
2024-08-28

Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна 

Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна 
2024-08-23

Дуатлоны УАШТ ирэх сарын 15-нд болох нь

Дуатлоны УАШТ ирэх сарын 15-нд болох нь
2024-08-23

ПАРИСЫН 2024 ОНЫ ОЛИМПЫН ДҮГНЭЛТ БА СУРГАМЖ

Парисын 2024 оны олимпын тухай: Францын Парис хотноо зуны олимпын XXXIII наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрлөөр, 329 зай, жин, ангиллаар болж дэлхийн 206 орны 10,714 тамирчид оролцлоо.
2024-08-23

Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Мөн МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дүрэм болон бүтцийн өөрчлөлт хийх талаар хэлэлцжээ
2024-08-22

Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн чуулган үргэлжилж байна

Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн чуулган үргэлжилж байна
2024-08-22

Ахмадын УАШТ үргэлжилж байна

Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд үргэлжилж байна. Энэ сарын 10- нд эхэлсэн тус тэмцээнд 47 баг өрсөлдөж буй аж. Тухайлбал, эрэгтэйчүүд 40-47, 48- 54, 55-аас дээш насны ангилалд өрсөлдөж байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн төрөл нь 35- 42, 43-50, 51-ээс дээш насны ангилалтай. Уг тэмцээнд Гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамц, Л.Нарантуяа, Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан зэрэг тамирчин өрсөлдөж буйгаараа онцлогтой
2024-08-15

Паралимпийн наадамд манай улсын 12 тамирчин зургаан төрөлд өрсөлдөх нь

“Парис-2024” зуны паралимпийн наадмыг нээхэд 13 хоног үлдлээ. Энэ сарын 28-наас эхлэх паралимпийн наадамд 203 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөх аж. Ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх зуны 17 дахь удаагийн паралимпийн наадмын таеквондо, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, пауэрлифтинг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд манай улсын 12 тамирчин өрсөлдөнө. Өмнөх паралимпийн наадмуудад усанд сэлэлтийн төрөлд Монголоос тамирчин оролцож байгаагүй. Харин өнөө жил Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд өрсөлдөнө
2024-08-15

Хайрын хот дахь дээд амжилт

Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр зохион байгуулах хорооны дарга Т.Эстанге “Та бүхний тусламжтайгаар Парисын олимп олон дээд амжилт тогтоолоо. Хамгийн олон үзэгч, хамгийн чанга дуу чимээтэй спортын ордон гэх мэт. Түүнчлэн Парис хотод хамгийн олон тамирчин сүй тавилаа” гэж өгүүлсэн юм. Үнэхээр ч хайрын хот Парист дараах тамирчид зүрх сэтгэлээ илчилсэн билээ.
2024-08-14

“Парис-2024”-ийн баатрууд 

Зуны XXXIII олимпын наадам хүн төрөлхтөнд маш олон аварга, спортын агуу мөчийг бэлэглэлээ. Энэ удаад тус олимпын наадмын чимэг болсон 10 тамирчныг танилцуулъя. 
2024-08-14

Үндэстнүүдийн лигийн тэмцээн БНХАУ-д эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн “FIBA 3х3” тэмцээн өнөөдөр БНХАУ-д эхэлнэ. Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө. Тодруулбал, манай улсаас хоёр дасгалжуулагч, 12 тамирчин, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Хүбэй мужийг өчигдөр зорьсон юм. 
2024-08-12

Ахмад шатарчдын ААШТ болж байна

13 дахь удаагийн уг тэмцээнд есөн орны 80 орчим ахмад шатарчин өрсөлдөж буй. Тухайлбал, Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казахстан, Япон зэрэг улсын тамирчид оролцож буй гэнэ. Тэдгээрийн дотор манай улсын 57 тамирчин багтжээ. 
2024-08-12

Манай тамирчид 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлэв

Гурван улсын баг тамирчид спортын есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөв. Монголын өсвөрийн шигшээ баг 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл, нийт 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүллээ. 
2024-08-12

АНУ-ын “Мөрөөдлийн баг” алтан медаль хүртэв

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын “Мөрөөдлийн баг” Францын шигшээг 98:87-гоор хожин, алтан медаль авлаа. Гэхдээ энэ олимпод “Мөрөөдлийн баг” бусдаас илт тасархай байсангүй. Хагас шигшээ болон финалд АНУ-ын багийн ялалтад Стефен Көрри гол үүрэг гүйцэтгэсэн. Стеф Сербийн багийн эсрэг гурван онооны шидэлтийг есөн удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн Францын эсрэг найман удаа холоос оновчтой “буудсан”. Көрри ийнхүү анх удаа олимпод оролцоод аварга боллоо. Харин Леброн Жэймс гурав, Кевин Дюрант дөрөв дэх олимпын алтан медалиа зүүв. Эл төрөлд хүрэл медалийг Никола Йокич тэргүүтэй сербичүүд Германы багийг 93:83-аар хожсоноор хүртсэн юм.
2024-08-12

Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин боллоо

“Парис-2024” зуны олимпын наадам өндөрлөлөө. Зуны 33 дахь удаагийн нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг намируулсан Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцов. Тэрбээр 42 км замыг хоёр цаг 42 минут 33 секундэд туулснаар 71 дүгээр байр эзэлсэн юм. Ингэснээр Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин болж, Гиннесийн амжилт тогтоолоо. 
2024-08-12

Өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнтэй

Улаанбаатар хотын спорт авиралтын өсвөрийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх даваа гарагт “Хурд” спорт авиралтын зааланд болно. Уг тэмцээнийг хурд, техникийн, боулдерингийн гэсэн гурван төрлөөр өсвөр нас, залуучуудын ангилалд явуулах аж. Тодруулбал, 11-13 насныхныг өсвөр, 16, 18, 20 хүртэлхийг нь залуучуудын ангилалд багтаажээ. Спорт авиралтыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй тул өнөө жил оролцогчдыг шагнахгүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Уг тэмцээнийг Монголын уулчдын үндэсний холбооныхон зохион байгуулж буй аж.
2024-08-08

ОУХМ Б.Хулан ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ барилдана

ОУХМ Б.Хулан АНУ-ын бөх 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиатай барилдаж 10:4 онооны харьцаатай, даралтаар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятад улсын тамирчин Пан Чианютай хүч үзнэ
2024-08-08