Италийн Монтесильвано хотод зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын тамирчид 80 гаруй орны шатарчидтай улсаа төлөөлж өрсөлдсөн. Дээрх тэмцээнд оюунаа сорьсон тамирчдаас шагналын салхи хагалж, “Босоо ноён” клубийнхнээс 31 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч И.Цэлмүүн 8.5 оноо авч, xүрэл медаль xүртэв. Тэрбээр мөн 9-10 насны охидын шатрын бодлого бодолтын тэмцээнд удааллаа. Тэгвэл хөвгүүдээс тус клубийн тоглогч, “Эрдмийн жигүүр” сургуулийн сурагч Ц.Ананд 7.5 оноо авч, сүүлийн өрөгт ялагдсан.
Гэвч ч 9-10 насны хөвгүүдийн шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр Казахстаны Алматыд өнгөрсөн зургаадугаар сард болсон 26 дахь удаагийн өсвөр үеийнхний Азийн АШТ-ий стандарт (үндсэн) төрөлд хүрэл медаль зүүж, блицэд (түргэн тоглолт) тивийн аваргаар тодрон, алтан цомтой ирсэн. Охидын 11-12 насны ангилалд “Стейниц” Монголын шатрын академийн тамирчин, Олон улсын шатрын холбооны дэд мастер, 2023 оны сурагчдын дэлхийн аварга Б.Буянхишиг IV байрт шалгарсан юм.