Малайз улсын Пенанг хотод болсон талбайн теннисний өсвөр үеийнхний 39 дэх удаагийн олон улсын нээлттэй тэмцээнд 14 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн. Дасгалжуулагч Ж.Батжаргалын удирдлагад оролцохоор манай улсаас есөн тамирчин тус хотыг зорьсон билээ. Тэднээс 10-16 насныхны ангилалд Э.Билгүүн, Ө.Золбадар нар аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртэв. Ө.Золбадар 16 насныхны ганцаарчилсан төрөлд тоглосон ч эцсийн шатанд хожигдсоноор дэд байрт шалгарсан юм. Монголын баг тус тэмцээний дараа Тайланд улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөнө.