Киргиз улсын Бишкек хотод эхэлсэн мас-рестлингийн өсвөр үе, насанд хүрэгчдийн VI ДАШТ-д Монголын тамирчид улсаа төлөөлөн хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангиллаас 90 кг-ын жинд И.Буяндалай, -125 кг-д Б.Мөнхтүшиг, +125 кг-д М.Төрбат хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн -85 кг-д Б.Дашням, +85 кг-д Б.Эрдэнэтуяа III байр эзэллээ.
Өсвөр үеийнхнээс хөвгүүдийн -70 кг-д О.Баттүшиг хүрэл, 60 кг-д Б.Сүхбат, 65 кг-д Ц.Пүрэвсүрэн мөнгөн медаль зүүсэн бол У.Нарантогтох тэргүүлж, дэлхийн аваргаар тодорсон юм. Насанд хүрэгчдийн ангилалд Д.Энхжаргал 65 кг-д, 70 кг-д М.Алтайбаатар хүрэл медалийн болзол хангаж тэмцээнээ өндөрлүүллээ. Монголын мас-рестлингийн спортын холбооны ерөнхий шүүгч, олон улсын шүүгч С.Тэлмэн уг тэмцээний нарийн бичгийн шүүгчээражиллаасанбайна. Мөн олон улсын шүүгч Б.Даариймаа талбайн шүүгчээр сонгогджээ.