Британийн Шеффилд хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын энэ оны сүүлчийн тэмцээн болох “Дэлхийн цом”-д Монголоос үндэсний шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлагад өрсөлдсөн. Тэднээс эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга аварга боллоо. Тэгвэл 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртэж, шагналын буухиаг үргэлжлүүлэв.
Эмэгтэйчүүдээс 54 кг-д Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн дэд байрт шалгарчээ. А.Баттулга өмнө нь дээрх тэмцээнээс мөнгө, Т.Энхтөр хүрэл медаль зүүсэн бол О.Есүгэн анхны медалиа гардаж байна. Тус тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргах юм.