Японы Токио хотод энэ сарын 7-8-нд болсон энэ оны жүдо бөхийн сүүлийн “Их дуулга”-д манайхан 47 орны 245 тамирчинтай хүч сорилоо. Тэднээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон, “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний тойрогт залуучуудын Азийн АШТ-ий хүрэл мeдальт, Казахстан улсын тамирчин Дана Абдирова, дараагийнхад Абу-Дабигийн энэ оны “Их дуулга”-аас мөнгөн медаль зүүсэн Зуeва Иринаг ялсан. Гэвч Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм.
Ингээд дагах барилдаанд өнгөрсөн жил Токиогийн “Их дуулга”-д удаалсан Бразилын Жeссика Лимаг буулган авлаа. Медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга эзэн орны Момо Тамаокийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожиж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.