Пуэрто Рико улсын Пенеулас хотод зохион байгуулсан олон улсын таеквондогийн Пан Америкийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд 13 орны тамирчид өрсөлджээ. Монгол Улс 14 дахь орон болж, тусгай зочноор эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин уригдаж оролцов. Тус тэмцээнд манай эрэгтэй тулаанчдаас ОУХМ Б.Мөнх-Оргил +92 кг-ын жинд түрүүлж, VI даны түлийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр багийнхаа шагналын салхийг хагалсан юм. Энэ удаа С.Энхбаатар 64 кг-д тулалдаж, шагналт V байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдээс Н.Гэрэлмаа 68 кг-д алтан медаль зүүж, мөн VI даны түлийн төрөлд аварга боллоо. Манайхан АНУ-ын Окала хотод өнөөдөр эхлэх Флоридагийн олон улсын тэмцээнд өрсөлдөнө.