Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан модон барилдааны ДАШТ-ээс Монголын тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл, нийт 13 медальтай эх орондоо ирсэн. Манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнийг алгасалгүй оролцож, амжилт гаргах болсон тул Олон улсын модон бөмбөгийн холбоо манайд ирэх жил ДАШТ-ийг зохион байгуулах эрх олгожээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан олон улсын шүүгч Б.Даариймаа насанд хүрэгчдийн ангиллын 13 жингийн зургаад нь аваргын төлөөх тэмцээнийг дэнсэлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн шилдэг шүүгчээр шалгарч, А зэрэглэлийн үнэмлэх гардан авсан юм. Мөн Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхий шүүгч, олон улсын шүүгч С.Тэлмэн тус тэмцээний нарийн бичгийн шүүгчийн албанд ажиллаж, А зэрэглэлийн үнэмлэх гарджээ.