Бахрейн улсын Манама хотод энэ сарын 15 хүртэл үргэлжлэх хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн ДАШТ-д 92 орны 471 тамирчин өрсөлдөж байна. Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлагад таван тамирчин хүч сорих юм.
Эмэгтэйчүүдээс Монголын багийн салхийг Ази тивийн аварга Г.Ануужин хагалах нь. Манай улсад дээрх тэмцээнээс медаль хүртсэн ганц туйванч нь Гавьяат тамирчин М.Анхцэцэг. Тэрбээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд нэг алт, хошой мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртсэн.