Дархан-Уул аймгийн “Darkhan united arena” спорт цогцолборын дээврээс ус гоожсон байна. Уг барилгыг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд ашиглалтад оруулсан юм. Гэтэл зургаан сар ч бололгүй дээврээс нь ус гоожиж, тараа таниулав. Үүнээс болж тус спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан Үндэсний дээд лигийн тоглолт засварлахад хүрчээ.
Дээврээс нь гоожсон усыг зохион байгуулагчид тоглолтын дундуур ч цэвэрлэж байсныг үзэгчид хэлсэн. Эл цогцолборыг барих ажлыг 2010 онд эхлүүлсэн гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн 2021 оны жагсаалтаас үзвэл тус барилгыг барихад 27 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл ийм өндөр өртгөөр барьсан ч чанарын шаардлага хангасангүй.
А.ҮҮЛ