Энэтхэг улс Гималайн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж, 718 бодгаль байгааг тогтоожээ
Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн Удирдах зөвлөлийн VIII хурал Узбекистан улсын Самарканд хотод сар шинийн өдрүүдэд боллоо. Үүнд цоохор ирвэс тархан нутагладаг, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны Засгийн газрын гишүүд, олон улсын байгаль хамгаалах байгууллагын судлаач, мэргэжилтнүүд, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцсон бөгөөд манай улсыг БОАЖЯ-ны удирдлагууд төлөөлжээ
2024-02-15
Румынтай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Улсын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
2024-02-15
Хятад иргэд Манжийн үеийн болон Богд хаант Монгол Улсын түүхэн бичвэрүүд хил давуулахыг завджээ
Гадаадын иргэд, тэр дундаа өмнөд хөршийнхөн манай түүх, соёлын дурсгалт, үнэт, хосгүй үнэт зүйлсийг сонирхдог, цуглуулахын тулд өндөр ханшаар худалдаж авах явдал байсаар. Тийм нэгэн хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Рэн Жиюүн, Лью Вэйшин нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Т.Батжаргал өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцээд хэрэг гарсан нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
2024-02-15
2023 онд 7.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засвар хийжээ
2023 онд барилга угсралт, их засварын ажлын нийт дүн 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна. Дотоодын барилгын хувийн компаниуд нийт үнийн дүнгийн 93 хувийг дангаараа хийж гүйцэтгэжээ. Дотоодын барилгын компаниуд Улаанбаатар хотод хамгийн их дүнтэй буюу 3.47 их наяд төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бол Өмнөговь, Дорноговь аймгийн гүйцэтгэл эхний тавд бичигдэж байна. Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн нийт ажлын гурван их наяд төгрөг нь орон сууцны барилга, 2.5 их наяд төгрөг нь орон сууцны бус барилгын үнийн дүн эзэлжээ.
2024-02-15
Мах зарахад төр оролцоод хэрэггүй
Гэвч энэ талаар зарим малчин “Мал одоо турчихсан шүү дээ. Мөсөн зуд нэлээд зузаан болчихоод байхад ажил хийсэн болж жүжиглэх юм аа”, “Намар эртхэн гайгүй ханшаар авчихгүй, одоо бол бараг үнэгүйтэй адил”, “Одоо ийм ажил хийх ч гэж дээ. Турсан малын мах гадагшаа гаргаснаар Монголын мах муу гэж дэлхийд түгэх вий дээ”, “Өвөл бус, 10, 11 дүгээр сард махаа хангалттай гаргах нь зөв. Гэнэт малтай болчихсон биш дээ”, “Малын жин заагаад авахгүй байна лээ” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
2024-02-15
Хүн дайрсан галт тэрэгний хоёр машинчид яллах дүгнэлт үйлджээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг, Сүхбаатар депогийн 24 дүгээр км-т төмөр зам дээр хэвтэж байсан хүнийг дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдуулан галт тэрэгний машинч И.Амгалан, туслах машинч Б.Лхагвасүрэн нарт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Прокурорын байгууллага энэ сарын 5-9-ний хооронд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор эл хоёр машинчийн хэрэг багтсан юм.
2024-02-15
Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах залуусын тоо нэмэгджээ
Дэлхийн 100 гаруй улсаас оюутан, судлаач элсүүлдэг, Японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэгт тооцогддог Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах хүсэлтэй хүний тоо эрс нэмэгдсэнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор С.Түвшинтөгс мэдээллэ
2024-02-14
Хүчирхийллийг даван туулагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх нь
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг даван туулагчдын захидал, шүлэг зэргийг “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөнийхөн хүлээн авч байна. “Хөөрхөн зүрх” ТББ, “Монфемнет” үндэсний сүлжээ зэрэг байгууллагынхан дээрх хөдөлгөөнд нэгджээ. Эл хөдөлгөөнийг манай улсад найм дахь жилдээ өрнүүлэх гэж буй нь энэ юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалдаг энэхүү арга хэмжээг дэлхий нийтэд зохион байгуулдгаараа онцлогтой. Хүчирхийллийг давантуулсан хүмүүсийн түүхээр дамжуулан бусдад урам зориг, итгэл найдвар өгөх, цаашлаад таслан зогсоохыг уриалах нь дээрх арга хэмжээний зорилго юм
2024-02-14
Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 000 байхаар тогтоолоо
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас 16 журам батлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХI хурал Цагаан сарын өмнөхөн болж, тэдгээрээс есөн журам, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үүнээс онцлох зарим шийдвэрийн талаар мэдээлэл хүргэе
2024-02-14
Чанаргүй гэж дүгнэсэн эм, бүтээгдэхүүнийг худалдаж байгаа, эсэхийг хянах байгууллага алга
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа өдөр бүр алдагдсаар буй билээ. Түүн дотроо эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж, өвчнөө илаарьшуулахын тулд ууж, тариулж байгаа эм, тарилга, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг сүүлийн үед хурцаар хөндөх болсон
2024-02-14
Томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхэллээ
Cар шинийн баярыг тохиолдуулан амарсан томоохон захуудын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэхийг тодрууллаа. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Барс-1”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрөөс “Сандэй”, маргаашаас “Барс-2”, “Хархорин, “Хүчит шонхор”, “Дүнжингарав” зах ажиллах нь. Тэгвэл “Баянзүрх” зах баасанд, “Саруул” бямба гаргаас хэвийн ажиллах юм байна
2024-02-14
Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
2024-02-14
Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр тохиож байна
Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр буюу International Book Giving Day тохиож байна. Энэхүү өдөр анх Их Британи улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн 44 орны олон сая номонд дурлагсад тэмдэглэн өнгөрүүлж байна.
2024-02-14
Богд гэгээний өлмий бататгахын залбирал
Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залах айлдварыг нийт дацан хийдүүдэд илгээжээ. Айлтгалд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга хавсаргасан байна.
2024-02-14