Монголын хөл бөмбөгийн шигшээ багийнхнаас Б.Өлзий-Од волейбол сонирхож тоглодог төдийгүй I зэрэгтэй тамирчин. Тэрбээр волейболын Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх одод”-ын тоглолтод оролцох нь. Өдгөө 32 настай тамирчин ногоон талбайд бөмбөгтэй нөхөрлөөд 22 жил болж буй. 2010 онд хөл бөмбөгийн дээд лигт оролцох болсноор мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн.
“Брера илч” багт хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж буй тэрбээр волейболын спортод 2020, 2021 онд Үндэсний дээд лигийн аварга, 2011, 2015 онд лигийн хүрэл медаль, 2019, 2022 онд Холбооны цомын аваргаар шалгарч байв. Монголын хөл бөмбөгийн холбооны оны шилдэг тамирчинд зургаан удаа нэр дэвшсэн Б.Өлзий-Од хөл бөмбөгийн дотоодын томоохон тэмцээнд оролцохдоо 2009-2012 онд “Хасын хүлгүүд”, 2013-2017 онд “Сэлэнгэпресс”, 2017-2022 онд “Атлетик-220”, 2022-2024 онд “Төв азаргууд” багт тогложээ.