Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр буюу International Book Giving Day тохиож байна. Энэхүү өдөр анх Их Британи улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн 44 орны олон сая номонд дурлагсад тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг Эми Бродмур болон түүний хүү хоёр 2012 онд "Delightful Children's Books" сэтгүүлээр дамжуулан эхлүүлсэн бөгөөд гол зорилго нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэх байсан юм. Түүний дараа жил болох 2013 онд зохиолч Эмма Перри өөрийн сайтаар дамжуулан жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Олон улсын ном бэлэглэх өдөр” болгон санаачилсан нь дэлхийн олон сая хүний дэмжлэгийг авч чадсан түүхтэй.
Монголд ч энэхүү өдрийг тэмдэглэдэг ба өнөөдөр Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд 13:00-15:00 цагт "Номтой болзоо" хөтөлбөртэй юм байна.